О.Баасанхүү МАХН-аас гарч, АН-д элсэх үү

2020-01-07, 14:50 Улс төр 1,100 1
О.Баасанхүү МАХН-аас гарч, АН-д элсэх үү

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарна гэдгээ мэдэгджээ. Гэхдээ албан ёсоор намаасаа гарах өргөдлөө өгөөгүй байна.

Тэрээр өнгөрсөн хугацаанд МАХН-ын дарга Н.Энхбаяртай намын удирдлагын эрх мэдлийг булаацалдаж, эв түнжин муутай байсан. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж батлах үеэр авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй болгоход шууд биш ч нөлөө үзүүлсэн хүн нь О.Баасанхүү яалт ч үгүй мөн. Тиймээс намынх нь дарга Н.Энхбаяр түүнд ихээхэн дургүйцсан бололтой.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Н.Энхбаяр гэдэг хүн 11 удаа намайг МАХН-аас хөөсөн. Хамгийн сүүлд Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын хэрэгтнийг нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг намайг хөөцөлдөж оруулсан гэж гүтгэлээ. Би тэр заалтыг нь дэмжээгүй, тэр асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдаанд нь ч оролцоогүй. Гэтэл намайг гүтгэсэн. Ер нь Н.Энхбаяр гэдэг хүн намайг олон удаа намаасаа явуулахыг хүсэмжилж байгаа. Тиймээс би улс төрийн шийдвэр гаргахаар болсон. Одоогоор албан ёсоор намаасаа гарах өргөдлөө өгөөгүй байна. Намаасаа гарлаа гэхэд намууд санал тавибал бодож үзнэ" гэжээ.

Хэрвээ О.Баасанхүү намаасаа гарвал МАХН парламентад суудалгүй болж үлдэнэ. Мөн намын дарга Н.Энхбаярыг авлига, албан тушаалын хэргээр ял сонссоноор нь сонгуульд нэр дэвшүүлэхгүй бол дараагийн парламентад ч МАХН суудалгүй болж мэднэ. Тиймээс МАХН-ын хувьд О.Баасанхүүг яаран намаасаа гаргахгүй болов уу. Харин ийм эгзэгтэй үед О.Баасанхүү намаасаа гарна гэж мэдэгдсэн нь намдаа байр сууриа тогтоох гэсэн оролдлого байж мэднэ.

Сануулахад, УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн оны зургаадугаар сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан УИХ дахь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллах хүсэлтээ өгч байлаа. Харин АН-ын зүгээс түүний хүсэлтийг хүлээн авч, хамтран ажиллахаар болсон. Үүнээс үзвэл О.Баасанхүү сөрөг хүчин АН-д элсэх сонирхолтой байж болох юм. Гэхдээ АН-ын хувьд, тус намын дарга С.Эрдэнийн хувьд ч түүнийг намдаа элсүүлэх эсэх нь ихээхэн эргэлзээтэй. Учир нь, АН-ын дарга С.Эрдэнэ, гишүүн О.Баасанхүү нар хоорондоо зөрчилтэй гэдгээ УИХ-ын нэгдсэн чуулган болон Байнгын хорооны хуралдааны үеэр ил тод илэрхийлдэг. С.Эрдэнэ чуулганы хуралдааны үеэр “Ардчилсан нам ард түмний дуу хоолой хүсэл шаардлагын дагуу жагсаал зохион байгуулж байгаа. Хэнтэй асуудал ярихаа таниар заалгахгүй. Микрофон ашиглаад хүн доромжилж байдгаа боль. МАХН-ыг эрх баригч намтай нийлж өөрөө л бужигнуулсан. О.Баасанхүү чи дуугүй байгаарай, наад мэдрэлээ шар хаданд очиж үзүүл” хэмээн бухимдсан нь үүний жишээ. Харин үүнээс нэг сарын дараа тэд нэгдэж ажиллахаар болсон нь УИХ-д бүлэггүй болсон АН, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хүч сэлбэн оролцох ажиллагаа байсныг үгүйсгэхгүй.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419