Монгол Улсын хүн амын тоо 1918-2018 онд 4.9 дахин өсжээ. Тодруулбал, Монгол Улсын Хүн ам орон сууцны анхны тооллого 1918 онд болж байсан.
1918 оны тооллогоор нийт 647.5 мянган хүн тоолсон бөгөөд тэдгээрийн 100 мянга нь хятад, 5 мянга нь орос хүн байжээ. Өөрөөр хэлбэл, монгол 6 хүн тутмын нэг нь гаднын иргэн амьдарч байжээ.
Тэгвэл өнөөгийн байдлаар Монгол Улсад 26-30 мянган гаднын иргэн амьдарч байна.
Хүн амын суваргыг харвал 2006-2010 оны сүүлийн 5 жилийн төрөлт өссөн, хүн амын жилийн дундаж өсөлт нь 1.4 болсон. 1918 оноос хойш 10 удаагийн үндсэн том тооллого явагдсан бөгөөд 2020 онд бид 11 дэх үндсэн тооллогоо явуулна.
Монгол Улсын Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого нь бүртгэл, уламжлалт аргыг хослуулан явуулж байгаагаараа онцлогтой гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Монгол Улсын Хүн ам, орон сууцны тооллогын уламжлалт аргаар тоолох үйл ажиллагаа энэ сарын 9-нд эхэлнэ.