1072 хувьцааг сонгуулийн жилд амилуулах уу?

1072 хувьцааг сонгуулийн жилд амилуулах уу?

2020 он бол сонгуулийн жил. Энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө биелүүлэх сүүлийн жил. Тэр утгаараа биелээгүй зорилтоо биелүүлж ажиллах жил. Үүний нэг нь 1072 хувьцааг амь оруулах юм. Тэгвэл 2020 онд 1072 хувьцаа амилах уу?

“Эрдэнэс Тавантолгой” компани 2018 онд 1.9 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 807 тэрбумын ашигтай ажилласан. Үүнээсээ ногдал ашиг тараахад хувьцааны 2.5 эзэмшигчээс нэг хүнд 26800  төгрөг ногдсон. Энэ нь нэг хүнд очиход дэндүү  өгөөжгүй нь тодорхой. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ хуралдаж, 1072 ширхэг хувьцааг энэ онд тараахгүй. Харин оронд нь Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөвт хэрэгтэй, Тавантолгой ордын өгөөжийг нэмэгдүүлэх томоохон бүтээн байгуулалтад зарцуулахаар болсон юм. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Тавантолгой” компани 2018 оны 807 тэрбум төгрөгийн ашгийнхаа 750 тэрбум төгрөгөөр тус төмөр замыг санхүүжүүлэхээр тогтсон. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг  “Иргэдэд ногдол ашиг болгон 55.4 тэрбум төгрөгийг хуваарилахаар төлөвлөж байсан. Засгийн газар ч ийм чиглэл өгсөн. Гэвч иргэд бүртгэлээ 100 хувь хийгээгүй байгаа учраас зохион байгуулахад хүндрэл үүссэн. Мөн иргэдээс ногдол ашиг хүртээх нь зөв эсэхээр санал авсан. Санал асуулга цахимаар явагдсан. Санал асуулгад оролцсон иргэдийн олонх нь томоохон бүтээн байгуулалтад зарцуулахыг дэмжсэн. Тиймээс компанийн цэвэр ашиг 750 тэрбум төгрөгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан” гэсэн.

Ингэснээр 1072 хувьцааны ногдол ашиг тараах ажил түр зогссон юм. Тэгвэл мөрийн хөтөлбөрөө биелүүлэх сүүлийн жил, угтан ирэх сонгуультай холбоотой хувьцаа амилах уу гэдэг горьдлого олон нийтийн дунд байсаар байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн онд мөн л ашигтай ажилласан. Тус компани 16.1 сая тонн нүүрс олборлож, 2.66 их наяд /тэрбум ам.доллар/ төгрөгийн борлуулалтын орлого олсон. Ингэснээр улсын төсөвт 660 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлж, их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа зарласан юм.

Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ногдал ашиг хуваарилахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр, “Ногдол ашгийн талаар тодорхой хэлчихсэн. Одоо 26 мянган төгрөг өгөх үү. Эсвэл таван жилийн дараа төмөр замаа тавиад, баяжуулах, коксын үйлдвэрүүдээ бариад, эрчим хүчний эх үүсвэрээ шийдэх үү. Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргаад, үйл ажиллагаа, цар хүрээгээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани болоод, дараа нь 5, 10 дахин ногдол ашиг хуваарилж болно. Энэ бодлогыг л Засгийн газар барьж байгаа.  Өнөөдөр улс төр хийж байгаа хүмүүсийг сайн ойлгож байна. Харин бид хувьцааны үнэ цэнийг өсгөх, компанийн үнэлгээг тогтоох ажлыг хийж байгаа. Олон улсын биржийн үнэлгээний стандартаар бид үнэ цэнийг тогтоох ёстой. Тиймээс зөв юмаараа улс төр хийгээрэй гэж хэлмээр байна. Энэ сэдвийг барьж аваад явбал сонгогдох байх гэсэн ойрын бодолтой хүмүүс байна” гэсэн юм.

Товчхондоо, салбарын сайдын хэлж буй, энэ Засгийн газрын баримталж байгаа бодлого нь өнөөдөр 1072 хувьцаа нэрийдлээр нэг иргэнд 26800 төгрөг татвараа хасаад 25000 мянга орчим төгрөг тараах бус ордын өгөөж өсөхөөр нь эзэмшүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл, урьдчилсан тооцооллоор 2023 он гэхэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалтын орлого нь 2.1 тэрбум ам.долларт хүрч, жилийн 950 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах боломжтой. Ингэснээр нийт 800 сая ам.долларын ногдол ашиг тараах тоцооллыг хийжээ. Ингэхээр  нэгж хувьцааны үнэ өнөөдрийнхөөс хэд дахин өснө.  Тэр үед 1072 хувьцааг амилуулах гэнэ. 

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419