Тэтгэврийн зөрүү нь улам холдож ахмадууд хохирсоор байна
Монголын ахмадын холбооны дэд ерөнхийлөгч доктор, профессор П.Бямбацэрэн тус мэдэгдэлдээ Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Монголын ахмадын холбоо төр засгаасаа дараах зүйлсийг хүсэж байгаа юм.
- Тэтгэврийн зээлийг тэглэх нь нэг хэсэг ахмадуудын амьжиргааг түр зохицуулсан өрөөсгөл асуудал тул ахмад настнуудын тэтгэвэр, орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын тогтолдцоог шинэчлэх бодитой арга хэмжээ авах.
- Тэтгэврийн зөрүүг арилгах талаар үе үеийн төр, засгийн газраас бодлого, мөрийн хөтөлбөртөө тусгасан боловч дорвитой арга хэмжээ аваагүй тэтгэврийн зөрүү нь улам холдож ахмадууд хохирсоор байна. Иймд 70 ба түүнээс дээш настай 78 мянга орчим ахмадуудын тэтгэврийн зөрүүг бүрэн арилгах, 150000төгрөг сар бүр зөрүүд нь олгохоор жилдээ 140 гаруй тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэж өгөх.
- Ахмад настнуудын өдөр бүрийн амьжиргааны орлого болох тэтгэврийг зогсоож, амьдралын зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд 3 хүртэлх сарын тэтгэврийг хүүгүйгээр урьдчилан авдаг хуулийн зориулалттай болгох.
- Байгалийн баялагыг тэгш, шудрагаар хуваарилах зарчмыг бодолцон их бага зээлтэй хүмүүст ялгаварлал, ашиг хонжоо, сөрөг үр дагавар гаргахгүйгээр 6 сая хүртэл төгрөгийн зээлийн өрийг тэглэхээр шийдвэрдлэх.
- Ахмад настай иргэн бүрт адил тэгш шийдвэрлэх зарчмаар олон талаас сайтар нягтлан оновчтой шийдвэр гаргаасай хэмээн МАхХ-ны удирдах зөвлөл хүсэж байна.
У.МӨНХ-ЭРДЭНЭ