Хятад эр онгоцны сэнс рүү зоос шидсэнээс болж осол гаргах дөхжээ
Нэгэн хятад эр нисэх онгоцны сэнс рүү зоос шидсэнээс болж тус нисэх онгоцыг сүйрүүлэх дөхжээ. Хятад улсад онгоц рүү зоос шидвэл аян замдаа сайн явна гэдэг мухар сүсэг байдаг учраас тухайн залуу ийм хэрэг үйлдсэн байна.
Лу Чиан хэмээх залуу "Lucky Air" компанийн онгоцоор нисэх гэж байх даа 1 юанийн хоёр зоосон мөнгийг онгоцны сэнс рүү шидэн оруулсан байна. Тэрбээр зоосон мөнгийг хөөрөх гэж буй онгоцны сэнс рүү шидсэн бөгөөд үүнээс болоод хөдөлгүүрт нь доголдол гарч осолдох дөхсөн юм байна. Тус онгоцонд нийт 100 гаруй зорчигч байсан учраас түүнд эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй болоод байгаа юм. Мөн Лу Чианыг "Lucky Air" компани 17600 гаруй ам. долларын хохирол учруулсан хэмээн шүүхэд өгчээ.
Хятадад ийм төрлийн явдал өнх удаа гарч байгаа нь энэ биш юм. Жишээ нь 2017 онд нэгэн ур мөн нисэх гэж байгаа онгоцны сэнс рүү зоос шидэж байгаад баригдсан байдаг. Тус этгээдэд мөнгөн торгуулиас гадна 10 сар хорих ял оноож байсан аж.