АНУ Иракаас цэргээ гаргах төлөвлөөгүй байна гэж АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Марк Эспер даваа гаригт мэдэгдэв.
Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар нисгэгчгүй онгоцоор Ираны цэргийн командлагч Касем Солейманиг хөнөөсний дараа хөрш Ирак улс өөрсдийн нутаг дэвсгэрийг дайны талбар болгохгүйн үүднээс АНУ-ын цэргүүдийг гаргах шийдвэр гаргасан юм.
Одоогийн байдлаар 5000 болсон АНУ-ын цэрэг Исламын улс бүлэглэлтэй тэмцэх үүднээс Иракт байрлаж байгаа юм.
Эспер Пентагоны сэтгүүлчдэд хэлэхдээ: "Иракаас гарах шийдвэр ямар ч шийдвэр гараагүй байна. Мэдээж хэрэг Ирантай манайх дайн эхлүүлэх нь тодорхойгүй байгаа. ”гэж мэдэгджээ.