Бразил улс "Facebook" компанийг 36 сая ам.доллараар торгожээ
Бразилын Хууль зүйн яам даваа гаригт АНУ-ын технологийн компани "Facebook Inc"-ийг хэрэглэгчдийн мэдээллийг хууль бусаар худалдсаны төлөө хуваалцсаны төлөө 36 сая ам.долларын торгууль ногдуулжээ.
Тус яамны Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын мэдээлснээр нийт Бразилын 443,000 фэйсбүүк хэрэглэгчдийн өгөгдлийг "Facebook Inc" компани "thisisyourdigitallife" гэсэн Апп-ыг хөгжүүлэгчдэд худалдсан аж.
Тус мэдээллийг мөн "эргэлзээтэй" зорилгоор солилцож байсан гэж яамнаас гаргасан мэдээлэлд дурджээ.
Фэйсбүүк "энэ хэрэгт холбогдох хууль зүйн байгууллагын гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй" хэмээн мэдэгдсэн байна.
Тус яам дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээний сайтын хэрэглэгчдэд "найз нөхөд", "найз нөхдийн найз" гэх мэт өгөгдлийн нууцлалын үндсэн тохиргооны талаар хангалттай мэдээлэл өгч чадаагүй гэж мэдэгдэв.
Фэйсбүүк 10 хоногийн дотор энэ шийдвэрийг давж заалдах эрхтэй бөгөөд торгуулийг 30 хоногийн дотор төлөх ёстой аж.