Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно
2020 оны 01 дүгээр сараас эхлэн Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй буюу Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаанд хамрагдсан өрхийн хүүхдүүдэд амьжиргааны түвшин харгалзахгүй Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохоор боллоо. Ийм иргэд та бүхэн Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй эсэхээ хэлтсийн Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа хариуцсан мэргэжилтэнд хандаж шалгуулна уу.
2018, 2019 онуудад Хүүхдийн мөнгөн тэтгэмж аваагүй иргэд дараах мэдээллийг анхаарна уу! Үүнд:
-Шинэ төрсөн хүүхдүүд Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй байгаа эсэхийг шалгуулах
-Арилжааны банкинд данстай эсэх, хуучин авч байсан данс идэвхтэй эсэхийг шалгуулах
-Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаанд хамрагдаагүй бол Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа хариуцсан мэргэжилтэнд хандан, хүсэлтээ гаргах
Жич: Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ сар бүр хэвийн авч байгаа өрх хүүхдүүддээ хүсэлт гаргах шаардлагагүй.
Нийслэлийн Нийгмийн халамжийн газар