Улсын хэмжээнд өдөртөө 200-300 тээврийн хэрэгсэл улсын дугаар шинээр авч хөдөлгөөнд оролцож байна. Гэхдээ жолооч нарын хайхрамжгүй байдлаас үүдэлтэй зам тээврийн осол, зөрчил буурахгүй байна. Тэр дундаа орон нутгийн замд гарч байгаа осол зөрчлийн тоо их байгаа юм. Тиймээс Төв, Өмнөговь зэрэг аймагт хурд хэмжигч, явуулын камер суурилуулан ажиллуулж байна. Энэ нь аймаг хоорондын туулах замыг тодорхой километр цагаар тогтоосон байна. Тухайлбал, Төв аймгаас Говьсүмбэр аймаг орох замыг заасан хугацаанаас богино хугацаанд туулж орж ирвэл хурд хэтрүүлсэн гэж үзэхээр болжээ.
Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч н.Лхагважаргалын яриаг сонсгоё.