Иракийн парламент Америк цэргүүдийг эх орноосоо гаргах шийдвэрт хүрчээ
Багдадын нисэх онгоцны буудалд пуужингийн цохилтод өртөж амиа алдсан Ираны генерал Касем Солейманийн хэргээс болж Иракийн парламентын гишүүд өнгөрсөн долоо хоногт эх орондоо байгаа АНУ-ын цэргийг гаргах тогтоол гаргажээ. Ирак улс нь АНУ болон Ираны талуудтай найрсаг харилцаатай байхыг хичээдэг бөгөөд өөрийн газар нутгийг дахин дайны талбар болохоос сэргийлэх үүднээс ийм шийдвэрт хүрчээ.
АНУ-ын 5000 орчим цэрэг "Исламын улс" (IS) бүлэглэлийн эсрэг тэмцэхээр Иракт байрлаж байгаа юм.
Тус цэргүүд өнгөрсөн Ням гарагт санал хураахаас өмнөхөн Ирак дахь цэргийн үй ажиллагаагаа үйл түр зогсоогоод байжээ.
Мөн Иран уран баяжуулах бүх хязгаарлалтаа арилгаж байгаагаа мэдэгдэв. Энэ алхам нь Тегераныг цөмийн зэвсэг боловсруулахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2015 онд АНУ болон дэлхийн бусад гүрнүүдтэй хийсэн хэлэлцээрийг зөрчсөн хэрэг болж байгаа юм.
Солейманигийн аллага нь 2018 онд цөмийн хэлэлцээрээс гарсан Тегеран ба Вашингтоны хоорондын хурцадмал байдлыг улам даамжруулсан аж.
Солейманигийн удирдлаган дор Иран Ливан дахь Хезболла болон бусад иран гаралтай цэрэг дайчид Ирак, Сири зэрэг орнуудад цэргийн ажиллагаа явууулан хүрээгээ тэлж байжээ.