Б.Тулга: Тэтгэврийн зээлийг цагаан сарын өмнө тэглэх ёстой

Б.Тулга: Тэтгэврийн зээлийг цагаан сарын өмнө тэглэх ёстой

МАХН-аас иргэдийн өрийг тэглэх асуудлаар  судалгаа хийж үр дүнг нь Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хүргүүлсэн. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга тэтгэврийн зээлийг тэглэх тухай шинэ жилийн мэндчилгээндээ дурдсан. Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгатай ярилцлаа.

 

-МАХН-аас иргэдийн зээлийн хүүг бууруулах болон өрнөөс гаргах судалгаа хийж асуудал дэвшүүлж, Төрийн гурван өндөрлөгт хандаж  ирсэн. Тэгвэл тэтгэврийн зээлийг тэглэхээр болж байх шиг байна?

 

-МАХН иргэдтэйгээ уулзаад явж байхад тэтгэврийн зээлтэй иргэдийн амьдрал хүнд байгааг тэд хэлж байсан. Тэгвэл Ерөнхийлөгч нэг удаа тэтгэврийн зээлийг тэглэнэ гэлээ. Энэ асуудлыг бид талархан хүлээж авч байна.

МАХН иргэдээ өрнөөс чөлөөлөх хувьсгалыг эхлүүлсэн. Түүнийхээ хүрээнд иргэдийн зээлийн асуудал дээр судалгаа хийж, бодлого гаргаж, үр дүнг нь Ерөнхийлөгчид өргөн барьсан. Түүнд ганцхан тэтгэврийн зээл биш малчны зээл, хэрэглээний зээл, орон сууцны зээл гэх мэт  зээлийн олон асуудал  багтсан.

 

Зээлийн тогтолцоог зөв систем рүү  оруулахгүй бол арилжааны банк болон түүгээр дамжуулан иргэд төрд хүүлүүлдэг гажиг систем бий болоод  удаж байна. Тиймээс түүнийг засах эхний алхам болох Ерөнхийлөгчийн гаргасан тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг УИХ яаралтай авч хэлэлцэн төсвийн тодотгол хийх хэрэгтэй.

 

-Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулж  ашгаар  нь тэтгэврийн зээлийг тэглэнэ гэсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

 

-Аль нэг ордоос олсон ашгаар өрийн асуудлыг шийднэ гэдэг нь маш буруу асуудал юм. Төсвөөс гадуур Монголын баялаг хуваарилагдаж, зарцуулагддаг асуудал байж болохгүй. Тиймээс Цагаан сараас өмнө УИХ Аюулгүй байдлын  зөвлөлийн гаргаж байгаа тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг ажил болгож хуульд нийцүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол Цагаан сараар асуудал хурцдаж ард иргэдийн зүгээс томоохон  жагсаал цуглаан хийж ч  магадгүй юм. Иймд иргэдээ амгалан тайван байж үндэсний баяраа өргөн дэлгэр тэмдэглэхэд анхаарах хэрэгтэй.

 

-Тэтгэврийн зээлийн тогтолцоог яаж өөрчлөх нь зүйтэй вэ? 

 

–Тэтгэвэр бол даатгал биш. Бид ажил хийж байх үедээ төрд хадгалуулсан мөнгөө эргүүлэн авч байгаа  хэрэг юм. Ингэхдээ бид хадгаламжид хийсэн мөнгөө хадгаламжийн  хүүтэй нь авах ёстой байтал тэтгэврийн зээл гэдэг механизмаар дамжуулан төр болон банкинд хүүлүүлж, нэг ёсондоо шулуулж  байна. Тэтгэврийн зээл жилийн 15 хувийн хүүтэй. Хоёр жилээр бодоод үзвэл 40 хувиар хүүлэгдэж байгаа юм. Тиймээс тэтгэврийн энэ тогтолцоог засах хэрэгтэй. Бүр хуульд өөрчлөлт оруулж хуульчлан батлах хэрэгтэй. Ингэснээр иргэд тэтгэврийн зээлийнхээ хүүгээр амьдрах боломж бүрдэж тэтгэврийн зээл гэдэг зүйл байхаа болих боломжтой. УИХ, Засгийн газрын гишүүд  өөрсдөө ЖДҮДС-гийн  зээлийг хуваарилах болохоороо хуулиа өдөрт нь баталж болдог юм чинь иргэддээ зориулсан энэ асуудалд яагаад хууль баталж болохгүй гэж.

 

МАХН иргэдтэйгээ хамгийн ойр байгаа тэдний үгийг сонсч, судалж, асуудал болгон дэвшүүлж, хэрэгжүүлэхийг шаардаж  буй сөрөг хүчний хувьд энэ хуулиудыг яаралтай баталж гаргахыг эрх баригчдаас хүсч байна. Ингэснээр мөлжигдөж байгаа иргэдийн болоод  баялгийн тэгш бус хуваарилалтын асуудал шийдэгдэнэ.

 

 

-Уг нь эдгээр асууд­лыг УИХ ярьж шийдэх  ёстой. Гэтэл парламентын гаднах намууд шаардаж, Ерөн­хий­лөгч бас шийдвэр­лүүлэх талаас ҮАБЗ-ийг хуралдуулдаг болжээ?

 

-УИХ энэ асуудлуудад анхаарахгүй болохоор Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга буюу Үндэсний аюулгүйн зөвлөл хуулиас гадуур сууж байгаад асуудал шийддэг боллоо шүү дээ.  Өнөөдөр иргэдэд зориулсан асуудлуудыг шийдэж байгаа юм шиг хэрнээ дараа шал өөр асуудлуудыг шийдээд эхэлбэл яах вэ. Тиймээс цалин, тэтгэвэр болон орон сууцны зээлийн асуудлуудыг хуульчилж шийдэх хэрэгтэй байна. Ирэх зургаан сараас өмнө УИХ чуулган завсарлуулахгүйгээр дээрх асуудлыг шийдэх хэрэгтэй юм.

 

 

Б.Баяржавхлан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419