"Алтан Дорнод Монгол"-ын Т.Ганболд Дээд шүүхэд ханджээ
“Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд Монголын үндэсний сэргэн мандалтын намыг үүсгэн байгуулжээ.
Тэгвэл тэрбээр намаа Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хандсан байна. Түүний хүсэлтийг Улсын дээд шүүх энэ сарын 09-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэхээр төлөвлөсөн байна.