Засгийн газар ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ тэглэх ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэлэлцэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахмадын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэнэ гэж он солигдох мөчид хэлсэн байдаг. Улмаар тэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмжийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Засгийн газарт хүргүүлээд байгаа юм.
Тэгвэл тэтгэврийн зээлийг тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлмжийг маргааш /2020.01.06/ хэлэлцэхээр болжээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ярьсан юм. Тэрбээр "Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж Засгийн газарт ирсэн. Үүнийг даваа гарагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Ингээд Засгийн газраас УИХ-д хууль өргөн барихаар болж, С.Чинзориг сайд ахлаад, тооцоолол хийгээд явж байна. Ирээдүйд зээлийн дарамттай холбоотой асуудалд төр засаг анхаарахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон" гэх тайлбарыг өгсөн билээ.