Сайн юм боллоо....
Африкийн нэгэн омгийн хаан багын найзтайгаа тун ойр дотно байдаг байжээ. Харин тэр найз нь юм болгонд л ''сайн юм боллоо'' хэмээн хэлж байдаг хачин зуршилтай хүн байсан юмсанжээ
. Нэг өдөр хаан анд гарахыг завдаж найзтайгаа хоёулаа буу зэвсгээ арчилж цэвэрлэж байгаад найз нь санамсаргүйгээр буу алдаж мань хүний эрхий хурууг нь тас буудчихаж гэнэ. Харин хийсэн хэргээ харсан найз нь өөрийнхөө зуршилийн дагуу ''сайн юм боллоо'' хэмээн дуу алдаж орхижээ. Үүнийг хаан сонсоод ихэд хилэгнэн '' үгүй их муу юм боллоо'' хэмээгээд найзыгаа шоронд хорьжээ.
Жилийн дараа хаан ан авалж байгаад махчин хүмүүст бараа бологч нартайгаа цуг олзлогдож гэнэ. Тэднийг шонд хүлэн гал ноцоон юу юугүй шарж идэхээр болов. Тэгтэл хааныг эрхий хуруугүй гэдгийг тэд олж хараад суллан тавьж явуулжээ. Учир нь тэр махчин омгийхон тахир дутуу хүнийг зооглох нь муу ёр дагуулдаг хэмээн тооцдог байсан юмсанжээ
. Хаан тийнхүү суллагдан гэртээ иргэн ирээд найздаа тийнхүү аашилсандаа харамсаж уучлалт гуйхаар найз дээрээ очив.
- Чиний зөв байжээ. Миний хуруугүй болсон нь сайн хэрэг болсон байна лээ. Би чамайгаа шоронд хорьж их муу юм хийсэн тул намайгаа уучлаач хэмээн хаан найзаасаа уучлалт гуйхад нь найз нь .зуршлынхаа дагуу л
- Үгүйдээ харин ч сайн хэрэг болсон шүү.гэж хариулж гэнэ шүү.
Гайхаж цочирдсон хаан
- Найзаа бүтэн жил хорино гэдэг чинь тэгээд сайн хэрэг болж байна уу? Хэмээн дуу алдахад
- Хэрэв би шоронд байгаагүй бол тэнд таньтай цуг байж байгаад идэш л болох байсан юм хэмээн найз нь хариу өчсөн юм гэнэ лээ. Тиймээ юм бүхэн учир жанцантай байдаг хүнд азгүйдэл бүтэлгүйтэл тохиолдох явдал байдаг тэр болгонд бухимдаад өөрийгөө азгүйд тооцох аваас ирээдүйн азгүйг дуудах болдог харин ч эсрэгээрээ энэнээс муу юм болох байлаа азаар гайгүй өнгөрлөө гэх аваас ирээдүй өнгөлөг болж гарах гарц олдоно. Төгс зүйл гэж байхгүй тэгээд ч амьдрал заавартайгаа ирээгүй нь ёстой гоё зугаатай сайн юм болсийн. Бидний өвөг дээдэс амны билгээс ашдын билэг гэдэг дууссанаа дүүрлээ гэж илэрхийлдэг харамслаа алтаар урс, насаа нэм, буян нь дэлгэрэг гэх мэтчилэн хараал нь ерөөл болсон сав ертөнцийн мөн чанарыг төгс эзэмшсэн өвөг дээдэстэй ард түмэнтэй бид азтай шүү үг үйлдэл болдгийг мэддэг байж тэр ялангуяа ээж, эхнэрүүдийн үг биелдэг гэсэн тийм ч болохоор сөн түшүүлдэггүй учиртай .
Өчигдөр цагдаад торгуулсан минь сайн юм боллоо алтаар урс . За тэгээд манайхан шууд утгаар нь ойлгоод санаатай буруу зүйл хийснээ сайн юм боллоо гээд буруутаж мунгинав , Бусаддаа түгээж халуун хайрыг гарт нь хүргэе.