Хэзээ нэгэн цагт...
Хэзээ нэгэн цагт чи хэзээ ч урвадаггүй хүмүүс байдаг юм гэдгийг ойлгох болно... Гэвч үүнийг ойлгохын тулд чи дэндүү олон урвагчидтай учрах болно.
Хэзээ нэгэн цагт чи гадаад үзэмжийг хүний дотоод сайхантай зүйрлүүлж болдоггүй юм гэдгийг ойлгох болно. Учир нь гадаад үзэмж анхны сорилтоор л илчлэгддэг бол хүний дотор байгаа зүйлс хэзээд, цаг хугацаа хичнээн алсарсан ч дүрэлзэн асаж байдаг юм.
Хэзээ нэгэн цагт чиний цээжлэн уншиж байсан сайхан зүйр үгс, сургааль зэрэг зүгээр л хоосон үг байсан гэдгийг чи ойлгох болно. Учир нь өөрийн биеэр мэдэрч ойлгосон үнэн л чамд хэрэг болдог юм.
Хэзээ нэгэн цагт чи хайр, энэрэл, нинжин сэтгэл гэдэг бол сул доройн шинж биш харин хүний дотоод хүч чадлыг илэрхийлдэг хамгийн үнэт зүйл юм гэдгийг ойлгох болно.
Константин Хабенский