Шинэ жилийн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 24 хүн гэмтэж бэртжээ
Шинэ жилийн баярын өдрүүдэд буюу 2019.12.30-2020.01.02-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1110 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 878 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 24 хүн гэмтэж бэртсэний гурав нь хүүхэд байжээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна. Иймд иргэд, жолооч та бүхэн оюутан, сурагчдын амралт эхэлж замын хөдөлгөөн сийрэг болсон энэ үед хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, анхаарал сарниулах үйлдэл хийхгүй байхыг ТЦА-аас анхааруулж байна.