Н.Энхбаяр: Төгрөгийн ханш унахад нөлөөлсөн гол хүчин зүйл бол хавтгайрсан халамжийн бодлого, бэлэн мөнгө тараасан явдал юм

Н.Энхбаяр: Төгрөгийн ханш унахад нөлөөлсөн гол хүчин зүйл бол хавтгайрсан халамжийн бодлого, бэлэн мөнгө тараасан явдал юм

“Монголоо Шинэчилье” клубээс Эдийн засгийн өндөр өсөлтийн бодлогыг хэрэгжүүлж "Монгол хүний бодит орлогыг ирэх арван жилийн дотор ам.доллароор хоёр дахин нэмэгдүүлэх үндэсний санаачилга"-ыг дэвшүүлж байгаагаа өнөөдөр танилцуулаа.

“Монголоо Шинэчилье" клубийг үүсгэн байгуулагч, УИХ-н гишүүн асан Д.Ганхуяг "Ирэх 10 жилд тодруулбал, 2030 он хүртэлх хугацаанд монгол хүн бүрт оногдох ДНБ-ийг 10,000 ам.доллар, дундаж цалинг 1,000 ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлж байгаа юм. Бид энэ санаачилгыг гаргаж тавихдаа Монгол Улсын сүүлийн 10 жилийн эдийн засгийн үзүүлэлтүүд болон дэлхийн хөгжилтэй орнуудын туршлагыг судалсан. Өнөөгийн хөгжилтэй томоохон эдийн засагтай орнууд хөгжлийнхөө тодорхой үе шатанд ижил төстэй санаачилга, хөтөлбөрийг хэрэгжүүлж бодитой үр дүнд хүрсэн туршлага, түүх байдаг. Үндэсний хэмжээний зорилт учраас үүнийг төр засаг, хувийн хэвшил, нийт ард иргэд дэмжиж байж амжилтад хүрнэ" гэдгийг хэллээ.

"Монгол хүний бодит орлогыг ирэх арван жилийн дотор ам.доллароор хоёр дахин нэмэгдүүлэх үндэсний санаачилга"-ыг боловсруулах болсон үндэслэл, шалтгааны талаар эдийн засагч Н.Энхбаяр "Зах зээлийн эдийн засагтай, ардчилсан засагтай улс орны хөгжлийн бодлогын үндсэн зорилт нь эдийн засгаа тогтвортой өсгөж, бизнесийн ая тухтай орчныг бүрдүүлэх замаар иргэдийнхээ амжиргааны чанарыг дээшлүүлэхэд чиглэж байдаг.

Эдийн засгийн тогтвортой хүртээмжтэй өсөлт нь энэ зууны хөгжлийн үндсэн чиг хандлага болоод байна. Энэ хандлагатай уялдуулан, манай орны эдийн засгийн төлөв байдлыг илтгэх үндсэн үзүүлэлтүүд болох ДНБ, нэг хүнд ногдох ДНБ, эдийн засгийн өсөлт, төсвийн орлого, зарлага зэргээс 2011-2020 онд буюу өнгөрсөн арван жилийн хугацаанд дараах дүр зураг харагдаж байна.

Сүүлийн 10 жилд төгрөгөөр илэрхийлсэн ДНБ жилд дунджаар 6.3%-ийн өсөлттэй байсан. 2011 онд 17.3 % буюу хамгийн өндөр, 2016 онд 1.2 % буюу хамгийн бага өсөлттэй байжээ. Дээрх үзүүлэлтийг нэг хүнд ногдох байдлаар авч үзвэл, 2011 онд 4.9 сая төгрөг байсан бол 2020 онд 12.4 сая төгрөг болж нэмэгдэхээр байна.

Гэтэл ам.доллароор илэрхийлсэн нэг хүнд ногдох ДНБ 3,048-4,658 ам.долларын хооронд хэлбэлзэж, дундаж нь 4,062 ам.доллар байна.
Хамгийн багадаа 2011 онд 3,048 ам.доллар, хамгийн өндөртөө 2013 онд 4,658 ам.долларт хүрч байжээ. 4,062 ам.доллар нь олон улсын аргачлалаар ядуу ба дундаж орлоготой орнуудын зааг дээрх үзүүлэлт юм.

Эндээс Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 4,100 ам.доллар орчимд хэлбэлзэж, сүүлийн 10 жилийг зогсонги байдалтай өнгөрөөсөн нь харагдаж байна.

Мөн сүүлийн 10 жил буюу 2010 оныг 2019 онтой харьцуулахад төгрөгийн худалдан авах ерөнхий чадвар хоёр дахин унажээ. Төгрөгийн ханшийн уналт нь өдөр тутмын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний 50-60 хувийг эзэлдэг импортын барааны үнийг хөөрөгдөн өсгөж, энэ хэмжээгээр айл өрхийн зардлыг нэмэгдүүлж, үр дүнд нь дундаж орлоготой айл өрхийн тоо буурч, орлого багатай айл өрхийн тоо нэмэгдэж байна.

Тэгвэл төгрөгийн ханш унахад нөлөөлсөн хүчин зүйл нь юу вэ? Хамгийн гол хүчин зүйл бол хавтгайрсан халамжийн бодлого, бэлэн мөнгө тараасан явдал юм.

2004-2012 оны хооронд хүн бүрд Эх орны хишиг /нэг сая төгрөг/, залуу гэр бүл болон хүүхдийн мөнгөөр ойролцоогоор нийт 1.8 тэрбум ам.доллар буюу 2.6 их наяд төгрөгийг бэлнээр тараасан байдаг. Энэ санхүүжилтийг босгохдоо зээл авах, мөнгө хэвлэх замаар шийдвэрлэсэн. Бэлэн мөнгө тараах нь бэлэнчлэх сэтгэлгээг хөөрөгдөөд зогсохгүй баялаг бүтээдэггүй, бүтээмжийг өсгөдөггүй, зөвхөн түр зуурын хэрэглээг дэмжсэнээр хуримтлал, төлбөрийн тэнцлийн ашиг болон гадаад валютын нөөц багатай оронд бол үндэсний валютын ханшийг унагаах урьдчилсан нөхцөл болдог байна. Хэрэв бэлэн мөнгө тарааснаас шалтгаалж үндэсний валютын ханш огцом унавал үр дагавар нь нийгэмд илүү их хор хөнөөлтэй байдаг.

Хэрэв бид цаашид улс төрийн намын амлалтаар бэлэн мөнгө тараадаг популист үйл ажиллагааг үргэлжлүүлбэл нийт хүн амын тэн хагас нь ядууралд өртөх эрсдэлтэй байна" хэмээн ярилаа.

Эдийн засагч, судлаач Ч.Отгочулуу "13 тэрбум ам.долларын эдийн засгийг 10 жилийн дотор 40 тэрбум ам.долларт хүргэхийн тулд энгийнээр тайлбарлавал бидэнд ахиад Оюутолгой шиг 10 төсөл хэрэгтэй. Бидний зүгээс эхний ээлжинд доорх 15 төслийг санал болгож байна. Эдгээр төсөл бизнесийн хувьд судалгаа, шинжилгээ нь хийгдчихсэн хэдий ч улс төрийн зөвшилцөл хэрэгтэй байгаа юм. Тиймээс энэ төслүүд дээр нэгдсэн ойлголтод хүрэхийг уриалж байна" гэлээ.

Эдийн засгийн өндөр өсөлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлбэл зохих улс төрийн зөвшилцөл шаардлагатай томоохон төсөл хөтөлбөрүүд:

  1. Шинэ нисэх онгоцны буудалд түшиглэсэн худалдаа, үйлчилгээ, банк санхүү, тээвэр логистикийн чөлөөт бүс
  2. Сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж экспортлох
  3. Байгалийн хий дамжуулах хоолой
  4. Нүүрсний гүн боловсруулалт (нүүрс хийжүүлэх, нүүрснээс байгалийн нийлэг хий ялгаруулах)
  5. Нүүрсний давхаргын метан хий олборлох, ашиглах төслүүд
  6. Овоотын коксжих нүүрсний уурхай(Хөвсгөл аймаг)-г эдийн засгийн эргэлтэд оруулах'
  7. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тусгагдсан төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх
  8. Металлургийн салбарт зэс хайлуулах, төмөрлөгийн болон гангийн үйлдвэрүүдийн уөслүүд
  9. Замын-Үүд дэх эдийн засгийн чөлөөт бүсийг ажиллуулах
  10. Хөдөө аж ахуй салбарт боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж ноолуур, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс ширний бүтээгдэхүүний экспортыг эрс нэмэгдүүлэх
  11. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах Дулаан, Зөөвч Овоогийн цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах төслийг дэлхийд тэргүүлэгч Арева, РеЗицубиши компаниудтай хамтран хэрэгжүүлэхийг (өнөөгийн байдлаар хөрш орнууд шинээр баригдаж ашиглалтад орсон атомын цахилгаан станцын тоогоор дэлхийд тэргүүлж байна) дэмжих
  12. Газрын ховор элементийн салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх
  13. Хармагтайн зэсийн ордыг эргэлтэд орулах
  14. Гацууртын алтны ордыг эргэлтэд оруулах
  15. Газрын тос боловсруулах үйлдвэрийг нефть-химийн аж үйлдвэрийн цогцолборын хамтаар ашиглалтад оруулах.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419