2019 онд нисэх онгоцны ослын тоо өмнөх оноос хоёр дахин буурчээ
2019 онд дэлхий даяар агаарын ослоор амиа алдагсдын тоо 2 дахин буурсан байна.
"To70" хэмээх олон улсын нислэгийн хуваарийн компани дээрх судалгааг хийсэн юм. Тус компанийн тайланд дурдсанаар өнгөрсөн онд нийт 8 том хэмжээний осол гарсан бөгөөд үүний үр дүнд 257 хүн нас барж 534 хүн шархадсан юм аж. Энэхүү тайлан нь ихэнх арилжааны зорчигчдын нислэгт ашиглагддаг том онгоцуудтай холбоотой осолд суурилсан болно. Энэ нь жижиг онгоц, цэргийн нислэг, ачааны нислэг, нисдэг тэрэгтэй холбоотой осол хамаархгүй гэсэн үг юм.
Уг тайланд арилжааны агаарын тээврийн томоохон онгоцнуудад гарсан ослын хэмжээ 2019 онд нэг сая нислэг тутамд 0.18 хүн нас барсан болохыг мөн дурдсан байна. Энэ нь 5.58 сая нислэг тутамд нэг хүний амь нас хохирсон гэсэн үг юм.
Өнгөрсөн онд хамгийн осол бага гаргасан нислэгийн компаниар "Emirates" тодорсон байна.