Шинэ оны эхний өдөр Ази, Номхон далайн бүс нутагт 78,845 нярай хүүхэд төрнө гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдээлсэн. Тэгвэл тус бүс нутагт шинэ оны эхний өдөр төрсөн хүүхдүүд нь дэлхий даяар төрсөн 392,078 нярай хүүхдийн 20 орчим хувийг эзэлж байна.
Дэлхий даяар нийт төрөлтийн талаас илүү хувь нь найман улсад явагддаг гэсэн тооцоо бий. Тухайлбал шинэ оны эхний өдөр төрсөн хүүхдийн тоогоор дараах улсууд тэргүүлэв.
- Энэтхэг - 67,385
- Хятад - 46,299
- Нигери - 26,039
- Пакистан - 16,787
- Индонез - 13,020
- Америкийн Нэгдсэн Улс - 10,452
- Ардчилсан Конго улс - 10,247
- Этиоп - 8,493
2020 оны эхний өдөр Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хамгийн олон төрөлттэй улс орнуудын тоонд:
- Хятад - 46,299
- Индонез - 13,020
- Филиппин - 5,813
- Вьетнам - 4,259
- Мьянмар - 2,558
Харин Монгол Улсад энэ өдөр 186 хүүхэд мэндэлжээ