Энэ оноос эхлэж Голланд гэдэг нэр газрын зураг дээр байхгүй болно
Жуулчид Голланд, Нидерланд гэсэн 2 нэрийн хоёрын ялгааг олон жилийн туршид андуурч ирсэн билээ. Үнэндээ тэр 2 нь Нидерландын Вант Улсын нэршил бөгөөд эртнээс нааш хүмүүс аль алинаар нь тус орны нэрлэж заншсан юм.
Тэгвэл энэхүү төөрөгдлийг арилгахын тулд тус улсын засгийн газар 2020 оны 1-р сард Голланд хэмээх нэрийг бүр мөсөн хаяхаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар тус улсын голлох аялал жуулчлалын вэбсайт "Holland.com"-ыг хаасан бөгөөд удахгүй компаниуд засгийн газрын яамд, их дээд сургуулиуд бүх бичиг баримт дээрээ зөвхөн Нидерланд гэсэн нэрийг ашиглаж эхлэх юм байна.
Тус улсын Гадаад худалдааны сайд Сигрид Кааг "Хүмүүс зөвхөн Нидерланд гэсэн нэрнээс өөр зүйл ашиглахгүй" гэж мэдэгджээ.
Анх Бүгд найрамдах Нидерланд улсыг 1795 онд Францын цэргүүд байлдан дагуулж, Батавын Бүгд Найрамдах Улс гэсэн нэртэй болгож Наполеон өөрийн дүү Луисыг хаанаар нь томилж байжээ. 1806 онд тусгаар тогтнолоо олох үедээ Нидерланд улс хойд мужуудынхаа нэг болох Голландын нэрийг түр хэрэглэсэн юм. Үүнээс болоод Нидерландын Вант Улсыг Европ даяар Голланд хэмээн нэрлэх болсон байна.