Шанхай хотод шинэ жилээр болсон дроны үзүүлбэр үнэндээ хуурамч байжээ
2014 болон 2015 онуудад салютын үзүүлбэрээс болоод 36 хүн алагдсанаас хойш Шанхайд Шинэ жилийн баярыг даруухан тэмдэглэдэг болсон билээ.
Тэгвэл 2020 оны 12-р сарын 31-нд Шанхай хотын удирдлага 2000 орчим дроныг агаарт хөөргөн гэрлийн үзүүлбэр үзүүлж буй бичлэг цахим ертөнцөд шуугиан дэгдээсэн юм.
Энэхүү үзүүлбэрийн видеог хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төдийгүй олон улсын мэдээллийн хэрэгслүүд, тэр дундаа Нью-Йорк Таймс сонин сайт дээрээ нийтэлж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс агаарын бохирдлыг үүсгэдэг салют шинэлэг байдлаар солихыг уриалж байсан аж.
Харамсалтай нь энэ бүхэн худал болж таарав. Шанхай хотод шинэ жилийн үдэш байсан хүмүүс дээрх бичлэг дээр гардаг шиг ямар ч үзүүлбэр болоогүй гэдгийг баталж эхэлсэн байна.
"Youtube" сайт дээрх нэгэн хэрэглэгч Шанхай хотын шинэ жилийн үдэш он солигдох үеийн бичлэгийг тавьсан бөгөөд тайлбар дээр нь "Шинэ жилийн үдэш нэг ч дрон агаарт хөөрөөгүй" гэж бичсэн байжээ.
Хятад дахь цахим хэрэглэгч нар ч гэсэн ихэд гайхаж байгаа юм. Шанхай хотын иргэд тэр дундаа үүний хаагуур нь өнгөрсөн юм бол хэмээн хэл ам хийх болжээ. Одоогийн байдлаар Шанхай хотын удирдлага мэдэгдэл хийгээгүй байна.