Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин ажлаа хүлээлгэн өгчээ
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин өнгөрсөн оны XII сарын сүүлчээр ажлаа хүлээлгэн өгснийг эх сурвалжууд мэдээлж байна. Чухам ямар шалтгаанаар ийм шийдвэрт хүрснийг нууцалж байгаа аж. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар тэрбээр ирэх сонгуульд МАН-аас нэр дэвшихээр болж, өөрийн хүсэлтээр XII сарын 31-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн гэжээ. Г.Амартүвшин нь 2019 оны V сард тус банкны захирлаар томилогдон очсон юм.