Венесуэл улс Оросын тусламжтайгаар 10 сая гаруй баррель нефть нууцаар экспортолжээ
Венесуэл улс өнгөрсөн оны 11-р сарын 14-ээс эхлэн нууцаар 10 сая гаруй баррель нефть экспортолсон байна. Ингэхдээ ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэм нь "сүнстэй хөлөг" хэмээх шинэ арга ашиглажээ.
"Bloomberg" агентлагийн хийсэн тайланд Оросын төрийн газрын тосны "Роснефть" -ийн тусламжтайгаар Венесуэл Ази руу бараг хоёр сая баррель газрын тос илгээсэн болохыг дурджээ. Хэдийгээр дэлхийн улс орнууд Венесуэлд хориг арга хэмжээ тавиад байгаа ч Венесуэлчууд өөрсдийн хилийн зурвастай ойртож ирсэн "Роснефть" -ийн хөлөг онгоцнуудад загасны завиар газрын тоос зөөж өгөх замаар их хэмжээгээр гаргаж чадсан байна.
Роснефть мөн Азийн худалдан авагчдын дунд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Мадуро олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийхэд тусалсныхаа хариуд ашгийн багагүй хувийг авч байгаа гэнэ. Венесуэлээс гол дуу Хятад, Энэтхэгийн худалдан авагчид газрын тос авч байгаа аж.