Монголын жүдо бөхийн шилдэг тамирчин, дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд бүртгэгдлээ. М.Уранцэцэг олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ зохион байгуулдаг World Tour тэмцээнүүдээсээ 35 медаль хүртсэн амжилтаараа ийнхүү нэрлэгджээ. Тодруулбал 2010 оны 12-р сарын 17-ноос 2019 оны 04-р сарын 05 хүртэл нийт 9 жилийн хугацаанд М.Уранцэцэг 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл медаль буюу хамгийн олон медаль хүртсэн тамирчин болжээ.
Жүдоч М.Уранцэцэг хоёрдугаар сарын эхээр болох Парисын их дуулгад оролцохоор бэлтгэлээ базааж байна.