“Капитал”-ын нийслэлд өгөх 3.7 тэрбумын өрийг хэн төлөх вэ?

“Капитал”-ын нийслэлд өгөх 3.7 тэрбумын өрийг хэн төлөх вэ?

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг авдрандаа хийгээд дампуурчихсан  “Капитал” банкны удирдлагуудад холбогдох хэрэг нэмэгдсээр байна. Улсын тодотголтой сангуудын хөрөнгийг  давуу байдалтайгаар дамжуулан эргэлдүүлдэг байсан “Капитал” банкны буруутай үйл ажиллагаанаас болж Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, нийслэлийн төсөвт 3.7 тэрбум төгрөгийн хохирол учраад байгааг Нийслэл дэх  Төрийн аудитын газраас хийсэн аудитаар тогтоосон. Тиймээс тус банкны удирдлагуудыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх шийдвэрийг аудитаар гаргасан.

Нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих сангийн 2014-2018 оны хөрөнгийн зарцуулалтад хийсэн аудитаар давхардсан тоогоор 131 зөрчил илэрч, сангийн зөвлөл нь анхнаасаа хууль зөрчиж, шаардлага хангаагүй банкийг сонгон шалгаруулсан нь ийнхүү нийслэлийн төсвийн хөрөнгө үрэгдэхэд хүрсэн гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

Хууль бусаар сонгон шалгаруулалтад тэнцэж зээл дамжуулан олгох эрхтэй болсон “Капитал” банк өнгөрсөн хугацаанд сангийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа хэрэгжүүлээгүй, зээлдэгчдийн төлсөн мөнгөнөөс 1.2 тэрбум төгрөгийг санд төлөөгүй, энэ нь сангаас анх авсан мөнгөнийхөө үлдэгдэл, хүү, алдангитайгаа нийлээд 3.7 тэрбум төгрөгийн хохирол болсныг тогтоожээ.

Мөн тус сангаас “Капитал” банкаар дамжуулан олгосон зээлийг зарим аж ахуйн нэгж, иргэн зориулалтын дагуу ашиглаагүй, төслийг хэрэгжүүлснээр ажлын байр болон орлого нэмэгдсэн эсэх нь нотлогдохгүй, нийт зээлдэгчдийнх нь 23.7 хувь нь чанаргүй зээлийн ангилалд багтсан гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Тиймээс Нийслэлийн ЖДҮ-ийн сангийн зөвлөл яаралтай дорвитой арга хэмжээ авч, зогсонги байдалд орсон сангийн үйл ажиллагааг сайжруулж, нийслэлийн төсөвт үлэмж хэмжээний хохирол учруулсан “Капитал” банкны удирдлагуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахыг зөвлөсөн байна.

 

“Капитал” банкийг хууль зөрчин сонгон шалгаруулжээ

 

Нийслэлийн ЖДҮ-ийн сангийн үйл ажиллагаа 2016 оноос хойш зогсонги байдалтай байна. Үүнд зээлийг дамжуулан олгох банкаар шалгарсан “Капитал”-ын буруутай үйл ажиллагаанаас гадна санд ажиллаж байсан ажилтнуудын хариуцлагагүй, хууль зөрчсөн үйлдлүүд нөлөөлснийг аудитын тайланд дурджээ. Тухайлбал, сангийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, нягтлан бодогч нар 2016-2018 онд орлого зарлагын төсвийн төслийг боловсруулаагүй, холбогдох байгууллагуудад хүргүүлж байгаагүй гэх зэргээр Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчиж байжээ. 2014 онд ЖДҮХС-ийн зээлийг дамжуулан олгох банкийг сонгон шалгаруулахдаа нийт есөн банкинд албан тоот хүргүүлснээс “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт”, “Капитал”, “Капитрон” банк хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байжээ. Энэ сангийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх банк нь Монголбанкнаас тогтоосон эрэмбээр эхний тавд багтаж, хамгийн хүү багатай, хөнгөлөлттэй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хамтарч ажиллахад санхүүгийн таатай нөхцлийг бүрдүүлсэн байна гэсэн журамтай атал тухайн үед буюу 2014 оны байдлаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгө, алдагдал, ашиг зэргээрээ долдугаар байранд эрэмбэлэгдэж байсан “Капитал” банкийг сонгож гэрээ хийсэн нь наад захын зөрчил байсныг тогтоосон байгаа юм. Ийнхүү анхнаасаа хуудуутай шийдвэр гаргасан нь өнөөдрийн дампуурлын эх үүсвэр болсныг аудитын байгууллага дүгнээд байна.

 

52 удаагийн эргэн төлөлтийн дөрвийг нь л хугацаандаа төлжээ

 

2014-2018 онд Нийслэлийн ЖДҮХС-гаас нийт 57 иргэн, ААН-д 5.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэснээс 2019 оны есдүгээр сарын 13-ны байдлаар зээл авсан иргэд 4.2 тэрбум төгрөгийг “Капитал” банкны дансанд эргэн төвлөрүүлж, зээлийн үлдэгдэл нь 1.3 тэрбум төгрөг байжээ. “Капитал” банк энэ мөнгийг сар бүр тодорхой хуваарийн дагуу санд өгөх ёстой байтал татан буугдах хүртлээ буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сар хүртэл зээлдэгчдийн банкинд буцааж төлсөн 3.8 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбумыг нь өгсөн байна. Өөрөөр хэлбэл, зээлдэгчдийн буцааж төлсөн мөнгөнөөс 1.2 тэрбумыг нь санд өгөлгүй байсаар дампуурчихсан аж. 2014 оны арванхоёрдугаар сард гэрээ байгуулснаас хойш дампуурах хүртлээ нийт 52 сарын хугацаанд “Капитал” банк нь ердөө дөрөвхөн удаа зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийсэн байгаа юм. Харин 33 удаа хугацаанаас нь хоцроож төлсөн, 2018 оны нэгдүгээр сараас хойшхи 15 удаагийн үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй орхигдуулсан гээд маш хариуцлагагүй үйлдлүүдийг удаа дараа гаргаж байжээ. Ингээд тус сангаас “Капитал” банкинд 5.6 тэрбум төгрөг анх олгосноос банк 2.5 тэрбум төгрөгийг буцаан төлж, үлдсэн 3 тэрбум төгрөг нь хүү болон алдангитайгаа нийлээд 3.7 тэрбум төгрөгийн хохирол болж үлдээд байгаа нь энэ. Капитал банк 2014 онд гэрээ байгуулснаасаа эхлээд л хариуцлагагүй үйлдлүүдийг удаа дараа гаргасаар байхад үүргээ биелүүлэх, мөнгөө төлөхийг шаардахгүй  ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар байсан албан тушаалтнуудын хариуцлагагүй байдал нь нийслэлийн төсвийн хөрөнгө үрэгдэхэд хүрсэн  гэсэн дүгнэлтийг хийж хууль хяналтын байгууллагад шалгуулах шийдвэрийг ийнхүү гаргажээ.

Аудитын байгууллагаас түүвэрлэх аргаар зээл авсан 39 иргэн, ААН-ийн төслийг шалгасан байна. Энэ төслүүдээс 116 ажлын байр шинээр бий болох байсан ч нотлох боломжгүй байдалд хүрч, зарим иргэн, ААН-ийн үйл ажиллагаа зогссон байжээ. Тухайлбал, хаягдал шил боловсруулах,техник технологийг шинэчлэхэд зориулахаар 80 сая төгрөгийн зээл авсан “Маргад эрхи” ХХК зорилгодоо хүрч чадаагүй 64.3 сая төгрөгийн зээлийн үлдэгдлээ төлж чадахгүй байгаагаас шүүхэд дуудагдаад байна. Мөн иргэн А.Туул 200 сая төгрөгийн зээлийг загас үржүүлэг, загасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тоног төхөөрөмж шинэчлэх зориулалтаар авсан боловч ямар ч ажил хийлгүй 161.2 сая төгрөгийн өртэйгөөр шүүхэд дуудагдсан. Эко ферм цогцолбор байгуулна гэж 110 сая төгрөгийн зээл авсан “Партизаны хүүхдүүд хоршоо” дэд бүтцээ шийдэж чадаагүйгээс үйлдвэр ашиглалтад ороогүй зэрэг баримтуудыг дурдаж болохоор байна. Ингээд НЖДҮХС-гаас зээл авсан зээлдэгчдийн 23.7 хувь нь чанаргүй зээлийн ангилалд багтаад байгаа юм.  Дампуурсан банкны дансанд байсан Нийгмийн даатгалын сангийн 100 тэрбум төгрөгийн асуудал хүндрээд байхад нийслэлийн төсвийн гурван тэрбум гаруй төгрөгийн асуудал хэрхэн шийдэгдэх нь тун бүрхэг. Хууль бус шийдвэр, үйл ажиллагаа эцэстээ ямар үр дүн авчирч байгааг ийнхүү ганцхан байгууллагын жишээ тод харуулж байна.

 

Б.Төгс

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419