41 настай иргэн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гал алдаж амиа алджээ
Өнгөрсөн арванхоёрдугаар 26-ны 22:00 цагийн орчимд орон сууцанд 41 настай иргэн угаартаж нас барсан хэрэг гарсан.
Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын 15 дугаар байрны нэгэн айлаас утаа гараад байна гэсэн дуудлага мэдээлэл холбогдох байгууллагад очжээ. Мэдээллийн дагуу шалгахад 41 настай иргэн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэртээ очиж, зул өргөх гэж байгаад гал алдан, улмаар угаартаж амиа алдсан байжээ.
Уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.