Хятад улс Хөх мөрнөөс загас барихыг 10 жилийн хугацаанд хориглолоо
Лхагва гаригт Хятад улс Хөх мөрний гол хэсгүүдэд 10 жилийн хугацаанд загасчлах хориглож байгааг Хөдөө аж ахуйн яам мэдээллээ. Энэхүү шийдвэрийг тус мөрний байгалийн тэнцвэрийг хадгалах үүднээс гаргаж байгаа гэнэ.
Хөх мөрний загас агнуурын хэмжээ 1950-иад оноос хойш 420,000 тонноос 100,000 тонн болон буурсан тоо үзүүлэлт гарсан байна. Тийм учраас ийм хориг тавихаас өөр арга байхгүй боллоо гэж Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгч мэдээлжээ.
Энэ жилээс эхлэн Хөх мөрний сав газарт 332 хамгаалалтын газарт хориг тавигдах бөгөөд энэ нь 2021 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн түүний гол цутгалууд хүртэл өргөжих гэнэ.
Мөн Янцзы, Пунанг зэрэг Хөх мөрөнтэй холбоотой томоохон нууруудад загасчлахыг 2021 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн 10 жилийн хугацаанд хориглохоор төлөвлөж байгаа аж.
Загас агнуурын хорио цээрийг Хөх мөрний сав газарт байрлах бусад байгалийн усан замуудад ногдуулах юм.
10 жилийн хугацаатай хориг нь голын эрэг дагуух 10 мужийн 110,000 гаруй загас агнуурын завь, 280,000 орчим загасчдад нөлөөлж болзошгүй гэж тооцжээ. Тус яам нь амьдралын шинэ арга замыг олох шаардлагатай байгаа загасчдад нийгмийн даатгалын үйлчилгээ, санхүүгийн дэмжлэг, мэргэжлийн сургалт явуулна гэж амлажээ.
Тухайлбал, эрэг дагуу загасчилж байгаа загасчид загас агнахыг хориглосон журмын дагуу багийн гишүүний үүрэг гүйцэтгэж, эргүүл, хамгаалагчаар ажиллаж болно гэж орон нутгийн удирдлагууд мэдэгдсэн байна.