Ромын Пап сүсэгтэн эмэгтэйн гарыг алгадсандаа уучлалт хүсэв
Ромын пап Францис Ватиканд шинэ он гарах мөчид сүсэгтэн олонтой мэндчилж гар барих үеэр нэгэн эмэгтэй папын гараас зуурч чангаан татжээ. Ромын пап Францис энэ мөчид өөрийгөө хамгаалахын тулд тус эмэгтэйн гарыг алгадсан байна. Харамсалтай нь хүмүүс энэхүү үйлдлийг шүүмжилж, Ромын Папын маш бүдүүлэг авир гаргалаа хэмээн үзсэн аж.
Тэгвэл Ромыг Пап энэхүү үйлдлийнхээ төлөө уучлал гуйсан байна. Тэбрээр энэ талаар “өчигдөр болсон таагүй явдалд уучлалт гуймаар байна. Заримдаа тэвчээр алдах үе гарах юм. Тэр эмэгтэй сүсэг бишрэлийнхээ үүднээс надтай тэгэж харьцсан. Тийм учраас би тийм авир гаргах ёсгүй байсан юм” хэмээн дурдсан аж.