Бидний хувиа хичээсэн зангаас болж хайран залуус маань өвчний үүр болж байна!
Бидний зөвхөн өөрийгөө бодсон, хувиа хичээсэн арчаагүй бүдүүлэг зангаас болж хайран сайхан залуус маань хар залуугаараа хөхөө өвлийн хүйтэнд өвчний үүр болж байхыг өглөө болгон харах үнэхээр муухай байна.
Энэ замын хөдөлгөөн чинь уул нь дүрэмтэй, журамтай, эгнээтэй, урсгалтай, дохиотой зүйл. Бүгд нэг нэгнийгээ хүндлээд дүрмээрээ соёлтой явчихдаг бол энэ залуус идэр 9-ийн хүйтэнд ингэж зогсох ямар ч шаардлаггүй юм...
Өөрсдөө 5 минут гадаа алхаж чадахгүй 50 минут машиндаа суудаг байж тасралтгүй гадаа зогсох эдгээр залуусаа бодоод жоохон соёлтой дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцож байя тэгэх үү Монголчуудаа!!!
Ард иргэд бид л ухамсартай нэгнээ хайрлаж хүндэлдэг ёс суртахуунтай болж байж энэ нийгэм улс орон чинь цаашаа хөгжнөө!
Үр хүүхдийхээ ирээдүйн төлөө өөрдсөө нийгмээ соёлжуулья... Энэ нийгмийг бид л бий болгож байгаа учраас сайжруулахад амархан гэж бодож байна. Зүгээр шууд одооноос өөрсдөөсөө эхэлцгээе.
Нэгнээ хайрлая хүндлье... 2020 оныг ухамсарт нийгмийн эхлэл болгон өөрчилцгөөе! 2020 онд цагдаагүй зохицоод дүрмээрээ явдаг болохын төлөө урагшаа Монголчуудаа
Бид чинь 21-р зууны ухамсарт хүмүүс биз дээ.
Соёлтой байхыг хичээгч Г.Чингүнжав