Франц болон Тайланд нэг удаагийн хуванцар савыг хэрэглээнээс хасчээ
2020 оны 1-р сараас эхлэн Франц болон Тайланд улсын эрх баригчид нэг удаагийн хуванцар сав болон уутыг хэрэглээнээс хасах шийдвэр гаргасан байна.
Энэ оны 1-р сарын 1-ээс эхлэн Францад нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг хориглосон бөгөөд ирэх жилээс олон удаагийн хэрэглээний, цаашлаад 2040 он гэхэд бүх хэрэглээний хуванцрыг хэрэглээнээс хасах зорилго тавьжээ. Уг тогтоолд хуванцар бүтээгдэхүүнийг эмнэлэг, бие засах газар, галт тэрэг, онгоц зэрэг тээврийн хэрэгсэлд ашиглахыг хориглосон аж.
Энэхүү хоригийг Франц улсыг Европын Холбооны зааварт нийцүүлэхийн тулд арван хоёрдугаар сарын 27-нд нийтэлсэн Засгийн газрын тогтоолоор гаргасан байна. Хориглосон бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулдаг дэлгүүрүүд өмнө нь үйлдвэрлэсэн эсвэл импортолсон хуванцар бүтээгдэхүүнээ 2020 оны 1-р сарын 1-ээс хойш зургаан сарын хугацаанд үргэлжлүүлэн борлуулах боломжтой юм.
Мөн дэлхий дээрх хамгийн том хуванцар хаягдал гаргадаг орнуудын нэг болох Тайланд улс шинэ оныг томоохон дэлгүүрүүдэд хуванцар сав худалдаалахыг хориглосон шийдвэр гарган угтжээ.
Тус улс 2021 он гэхэд мөн бүх төрлийн хуванцар савыг хэрэглээнээс гаргах зорилт гарган ажиллаж байгаа юм.
Энэхүү хориг нь 20 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг аж.
Ойролцоогоор 75 томоохон хуванцрын үйлдвэрүүд улсын хэмжээнд 25000 дэлгүүрийн дэлгүүрүүдэд нэг удаагийн хуванцар сав нийлүүлэхээ больсон бөгөөд үүний оронд хүмүүсийг дахин ашиглах боломжтой сав худалдаж авахыг уриалж байгаа гэнэ.