Австралийн Шинэ өмнөд Уэльс мужид өнгөрсөн оны 11-р сараас эхлэн гарч буй ойн түймрээс болж 500 сая гаруй амьтан амиа алджээ. Улмаар тус мужийн гал унтраах газар түймрийн түвшинг гамшгийн хэмжээнд хүрсэн гэж зарлажээ.
Энэ нь тус улсад түймрийн түвшин анх удаа гамшгийн хэмжээнд хүрч буй тохиолдол юм. Түймэр цаашид даамжирч Лхагва гараг гэхэд хөрш Квинсленд мужид хүрэх төлөвтэй байгаа тул оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.
Боловсролын яамны мэдэгдснээр мужийн 40 гаруй сургууль Даваа гарагт хаалгаа барьжээ. Австралийн засгийн газар түймэрт өртсөн Шинэ өмнөд Уэльс болон Квинсленд мужийн насанд хүрсэн хүн бүрт 1000 доллар, хүүхдэд 400 долларын нөхөн төлбөр олгохоор болсон байна.
Дэлхийн зэрлэг байгалийн сангийн мэдээлснээр коала баавгайн тоо толгой 20 мянга хүрэхгүй болж буурсан ба 2050 он гэхэд устаж үгүй болох аюул нүүрлэжээ.