Хүсэлт гаргасан өрхийн 0-18 насны хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тогтоол өнөөдрөөс хэрэгжинэ
УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 28-ны хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Тогтоолд, Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 нас хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөнгөн тэтгэмж олгохоор тусгасан байна.
Иргэд орон нутгийнхаа Хөдөлмөр халамжийн хэлтсийн нийгмийн ажилтанд хандаж, хүүхдийн мөнгө авах хүсэлтээ гаргах боломжтой. Энэхүү хүсэлтийг авсны дараа амьжиргааны түвшинг 670 оноогоор дүгнэж мөнгөн тэтгэмжид хамрагдах баталгаажуулалт хийх аж.