УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр 11-13 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 875 ектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2020 оны 01 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 1-6 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна. |