СААРАЛ ЖАГСААЛТ: Мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн анхааралд
Санхүүгийн зохицуулах хороо Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлд онцгой анхааран ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өгч байна.
Санхүүгийн хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх олон улсын байгууллага /FATF/-аас манай улсад 4 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тэдгээрийг хэрэгжүүлэхийн тулд Санхүүгийн зохицуулах хороо Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.2-4.1.9-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээдэд тус хуулийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан хэлбэрээр хэрэгжүүлэх, эдгээрийг эрчимжүүлэх ажил хийж байгаа гэлээ.
Энэ ажлын хүрээнд мэдээлэх үүрэгтэй этгээдүүд, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулгыг Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудасны холбогдох холбоосоор орж бөглөн 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдсэн байна.
Эрсдэлийн үнэлгээний асуулгыг үнэн зөвөөр, заасан хугацаанд багтаан ирүүлж, мөнгө угаах болон терроризмтой тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсжээ.
МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ ЭТГЭЭДҮҮД
- Даатгалын салбар
- Үнэт цаасны салбар
- ББСБ-уудын салбар
- ХЗХ-дын салбар
- Үл хөдлөх эд хөрөнгө зуучлагчид
- Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид