Хойд Солонгосын хакерууд "Microsoft"-ын хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлжээ
Технологийн "Microsoft" компани асар их хэмжээний АНУ дахь хэрэглэгчдийн мэдээллийг Хойд Солонгосын нууцлаг хакерын бүлэглэл хулгайлсан болохыг мэдэгджээ.
"Microsoft" одоогоор энэ хэрэгт холбогдуулан "Таллиум" хэмээх компанийг шүүхэд өгөөд байгаа аж. Учир нь хакерууд "Таллиум"-ын серверээр дамжиж хэрэглэгчдийн мэдээлэлд халдсан гэж "Microsoft" компанийн удирдлагууд үзэж байгаа аж.
Одоогийн байдлаар хэчнээн их мэдээлэл алдсан болох нь тодорхойгүй байгаа гэнэ.
"Microsoft" нь мөн "Таллиум"-тай холбоотой компаниудын сайтыг хүлээлгэж өгөхийг хүсч байна. Түүнчлэн хохирлын нөхөн төлбөрийг "шүүх хурлаар нотлогдох хэмжээгээр" авах шаардлага тавьжээ.
Энэхүү гомдолд "үйл ажиллагааны цаана байгаа хүмүүсийн тодорхой нэр, байршил нь ерөнхийдөө тодорхойгүй боловч тэдгээр этгээдүүд Хойд Солонгосын хакерын бүлэглэлтэй холбоотой болох нь тодорхой байгаа" гэж шүүхэд мэдэгджээ.