Хятадтай хэрхэн өрсөлдөх вэ?

Хятадтай хэрхэн өрсөлдөх вэ?

Өрсөлдөөнд ялах хоёр арга байна.

1. Хүний мууд ялах

2. Өөрийн сайндаа ялах.

Хятад бол бидний мөнхийн хөрш мөнхийн өрсөлдөгч. Гэхдээ энэ удаа бид уг өрсөлдөөнд Хятадын мууд ялах боломжгүй болжээ.

Өнөөдрийн Хятад морьтон Монголчуудын эсрэг хадуураас өр зэвсэггүй, хоёр хөлнөөсөө өөр унаагүй, Зүрчид, Алтан, Тангуд улсуудад шахагдсан улс биш болж.
Өнөөдрийн Хятад технологижсон Европын өмнө авилгач түшмэд, хар тамхичин ноёдоор удирдуулсан арчаагүй 1840-д оны улс биш болж.

Тиймээс бид энэ удаа Хятадтай өрсөлдөхдөө хүний мууд биш ӨӨРИЙН САЙНДАА ЯЛАХ-с өөр сонголтгүй байна.

Өөрийн сайндаа бусдыг ялах зам бол юун түрүүнд өөрийн үнэнтэйгээ нүүр тулж чадваргүй, үр бүтээлгүй, буруу бүхнээ хүлээн зөвшөөрч шүүх явдал юм. Монголчуудыг шүүх цорын ганц шударга шүүгч бол Монголчууд өөрөө. Хөгжих хийгээд тэмцэх процесс нь дотроосоо ургадаг жамтай. Өндөг дотроосоо хагардаг. Хүн чаддагтаа тулгуурладаг. Сэтгэл дотроосоо эвдэрч, эдгэрдэг. Улс үндэстэн өөрөөсөө бүтэж сэргэн манддаг.

Бидний өрсөлдөгч Хятад бол Юань гүрний дараах Мин, Чин гүрний дараах 1913 оны Дундад Иргэн улс гэж тоолвол сүүлийн 1000 жилд хоёрхон удаа тусгаар тогтносон төрт улсаа байгуулж чадсан туниа муутай том гүрэн. Хятадын түүх азийн соёлын түүх хэдий ч бидэн шиг баатарлаг өрнөлгүй.

Гэхдээ Хятад өнөөдөр дэлхийг цочроох хөгжил дэвшилд хүрч чадсан гэвэл үнэн. Хөгжиж чадсан энэ үнэнтэй тулахын тулд Хятад хөгжиж чадахгүй байгаа БОДИТ ҮНЭНТЭЙГЭЭ 1978 онд шударгаар нүүр тулжээ.

Энэ хүртэлээ Хятад Хаант, Бүгд найрамдах, Коммунист гээд гурван нийгмийн системд 150 жилийн турш нэг үсрэлтээр Европыг гүйцэх, амархан үйлдвэржих, хурдан баяжих гэдэг хуурамч төсөөллүүдээр өөрийгөө хуурсаар эцэстээ ядуу байгаагийн шалтгаанаа гадаадыханд чихэх, арчаагүй амьдралдаа өнгөрсөн, өрөөл хоёрыг буруутгах төдий ухамсартай байлаа.

Ингээд 1978 онд бол Дэн Сио Пин-ы шинэчлэл эхлэхэд Хятадын сэхээтэнүүд юун түрүүнд өнөөдөр бодитоор оршисоор байгаа ҮНЭН төрхтэйгөө шударгаар нүүр тулав. Үнэн бол би хүссэн ч, эс хүссэн ч байж л байдаг тэр зүйл. Дараад далдайдаг, нуугаад бүлтийдэг жамтай.

Ганц Хятад гэхгүй Өмнөд Солонгос, Сингапур, Тайван, Япон зэрэг орнууд бол зовлон дундаасаа өндийх цор ганц арга бол бодит ҮНЭНТЭЙ нүүр тулах явдал юм гэдгийг хүлээн зөвшөөрсөн улсууд.

Хувь хүн ч тэр ялгаагүй аргалж Англи хэл сурах гээд байгаа, аргацааж ажилд амжилт гаргах гээд байгаа, дасгал хийхгүй турах гээд байгаа, хүчээр бусдын хүндлэлийг авах гээд байгаагаа хүлээн зөвшөөрвөл, ҮНЭНТЭЙ НҮҮР тулж чадвал гайхамшиг. Ингэж чадсан хүн хуурамчаар амьдралаас ангижирч хөдөлмөрлөж, сурч, хамтарч, уучилж, багтааж урагшлаж эхэлнэ.

Өөрийн ҮНЭНТЭЙГЭЭ НҮҮР ТУЛСАН хүнд бусдаас уучлалт гуйх, хариуцлагаа шударгаар үүрэх, буруугаа өөртөө хүлээн зөвшөөрөх нь аз жаргал авчирч, амжилт гаргах дуусашгүй эрч хүчийг өгөх нь гарцаагүй.

Буддаг гэгээрсэн эсэхийг мэдэхгүй ч Буддаг гэгээрсэн гэдэгт итгэх замаар би өөрөө гэгээрч болно. Буддаг эгэл хүнээс бурхан болсон гэх итгэл намайг Бурхан болох магадлалтай амьтан болгож байна. Тиймээс би Будда шиг гэгээрэхийн тулд түүн шиг өөрийнхөө үнэн төрхтэй нүүр тулж уулзах ёстой. Будда өөрийгөө дур тачаал, уур хилэн, шунал хүсэлд автсан эрдэм мэдлэггүй зүгээр нэг амьтан гэж хүлээн зөвшөөрсөн учраас түүнд гэгээрэх, бясалгах, бусдын төлөө амьдрах шаардлага, орон зай гарч ирсэн. Хэрэв тэрээр өөрийгөө бурхан биш атал бурхан гэж тунхагласан бол түүнийгээ батлах гэж хаан аавынхаа цэргийг хөдөлгөж, олон түмнийг хүчирхийлж, өөрөө ч адгийн муугаар төгсөх байсан. Алдар нэр амжилт хувь хүний ҮНЭН ТӨРХ-г дагалдаж ирдэг.

ҮНЭНТЭЙГЭЭ нэгэнт нүүр тулсан тул одоо бидэнд өөрийгөө бусдаас, өөрөөсөө нууж гаднаа нэг, дотроо өөр хүн болох шаарлага үгүй. Ингэж чадсан багш нар боловсролын систем маань хэрхэн хүүхдүүдийг алж байгааг хүлээн зөвшөөрч, хуульчид хуулийн байгууллага авилгалд идэгдэж, дарга даамалд үйлчилдэгийг шударгаар хэлж, эмч нар эрүүл мэндийн систем дампуурч өвдсөн иргэд Солонгос явж байгааг, улс төрчид улс төрийн нам хүний нөөцийн дампуурлын туйлд хүрсэнийг шүүмжилж чадна. Юмыг муулж, өөрийгөө гэгээнтэн болгох гэсэндээ бус зүгээр л угаас оршин байгаа БОДИТ ҮНЭНГ хэлж чадна.

Хүчирхэг гүрэн гэдэг гагцхүү өөртөө шүүмжлэлтэй хандаж чаддаг улсыг хэлнэ.

Ийм оронд хөгжил аяндаа ирж, мөнгө гаднаас зутгаж ирнэ.
Ийм орон Хятадыг бүү хэл бүх дэлхийг ялж, алдар нэр нь цуурайтна.
Ийм оронд хүмүүс асуудлыг өнгөцөөр биш угаар нь шийдэх гэж хичээнэ.
Ийм оронд иргэд нь сонгуулийн саналаа шударга бусаар 20 мянгаар арилжчихаад шударга байдлыг улс төрчдөөс нэхэх увайгүй зангаасаа ичнэ.Ийм оронд улс төрчид бусдын итгэлийг авч сонгогдчихоод хар амиа хоохойлвол хоёр алхахгүйгээ мэдээд шударга ажиллана.

ҮНЭНТЭЙГЭЭ нүүр тулсан хүн хоёр хүний дүрд тоглох сэтгэлийн тарчлаангүй. Хийж бүтээх, бусдад өгөхийн тулд амьдрах тул Дорж даргын сайн муу хүн, Батаа, Цэцэгээгийн хүн чанарын тухай хэнд ч хэрэггүй шальдар булидар ярианд саатахгүй.
Бид өнөөдөр л энэ сэтгэлгээний өөрчлөлтийг хийхгүй бол хэзээ хийнэ гэж. Хятадын хөгжил өссөөр байтал 800 жилийн өмнөх өөрсдийн биш өвгөдийн түүхийн цаана нуугдсаар суух уу. Бодит үнэнтэйгээ нүүр тулахгүй бол хуурамчаар хөгжсөн орон гэж энэ дэлхийд байна уу.

Ер нь худлаагаасаа хөгжинө гэж байдаг юмуу. Хөдлөхгүйгээр турдаг, сурахгүйгээр боловсордог, гүйцэтгэлгүйгээр ажил амжуулдаг, хайрлахгүйгээр жаргадаг, сэтгэлгүйгээр агуу үйлсийг бүтээдэг юмуу.

Болохгүй бүтэхгүй үнэнг хүн өөрөөсөө битгий хэл бусдаас ч нууж чадахгүй.

Гэхдээ Монголчууд бид үнэнтэйгээ нүүр тулах гэж байна гэж Хятад шиг 80 сая хүнээ хэлмэгдүүлж, хар тамхинд хядуулж, авилгач түшмэлд дарамтлуулсан 150 жилийн доромжлол гутамшигийн туулах шаардлагагүй. Харин ухаант хүний ёсоор бодол, асуулт, ухамсарлал, эрүүл яриагаар оюун дүгнэлт хийж болохгүй бүхнээ засаж энэ үедээ өөрсдийгөө золиослоё л доо.

Тиймээ би бол үрээд байхад дундардаггүй мөнгөтэй, уулзаад байхад дуусдаггүй хүндэлсэн хүрээлэлтэй, идээд байхад жин нэмдэггүй, яваад байхад царай харалдаггүй, ажиллах болгонд тушаал дэвшсэн зэрэг бодит биш өчүүхэн төсөөлөлд дарлуулсан улцан нүдтэй, цусан биетэй амьтан байна.

Гэхдээ би амьтан чигээрээ байвал хэзээ ч сайн сайхан бүхэнд хүрэхгүйгээ хүлээн зөвшөөрч байна. Тиймээс би хувь хүний хөгжлийг дагаж мөнгө ирдэг, хүнд сэтгэл гаргаж байж сэтгэл авдаг, хөдөлж байж эрүүл байдаг, хөдөлмөрлөж байж бусдад үнэлэгддэг, бусдын сайн сайхны төлөө албан тушаал ахидаг бодит үнэнтэй нүүр тулна.

Өөрийгөө, бусдыг хуураад нэг хожиж болох ч өөрийгөө, бусдыг хууралгүй насаараа хожиж болох тэр сонголтыг сонгомоор байна.

Ийм сонголтыг хүн бүр хийж чадвал Монголын өрсөлдөгч Хятад бидний ялалтын тоосон дунд эрт оройгүй тамирдан унахыг мэдээд байна.

Чингис хаан дайны тактиктай, дипломат ухаантай, хааны удамтай байгаад дэлхийг эзэлсэн биш. Чингис хаан ҮНЭН амьдарсан учраас дэлхийг эзэлсэн. Тэрээр өөрөө худлаа амьдарвал өөртэй нь байгаа бүх хүн түүнтэй худлаа харилцаж, худлаа шүтэж, худлаа хүн чанар гаргана гэдгийг мэдэж байсан.

Дайнд худлаагаасаа ялахгүй. Армийг худлаагаасаа командлахгүй. Бусдын хайрыг худлаагаасаа татахгүй. Дэлхийг худлаагаасаа эзлэхгүй.

Үргэлжлэл бий ……

Буянаагийн Ган-Очир. Бээжин хот 2018.09.14

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419