Хуурамч мэдээллийг нягтлах "Factcheck.mn" цахим хуудасны нээлт өнөөдөр боллоо
Хуурамч мэдээллийн эсрэг зөвхөн нягталсан үнэн зөв мэдээллийг түгээх зорилготой Factcheck.mn цахим хуудасны нээлт өнөөдөр боллоо.
Энэ оны есөн сараас Factcheck Mongolian хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн байна. Уг хөтөлбөр нь Германы болон Монголын эрэн сурвалжлах сэтгүүлзүйтэй хамтран цахим орчин, олон нийтийн дунд байгаа хуурамч мэдээллийг нягталж шалгаж олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх цахим хуудас аж. Уг хөтөлбөрт 16 редакц хамтран ажиллаж байгаа юм байна.
Тус нээлтийн үеэр МХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа хэлэхдээ “Хуурамч мэдээлэлтэй тэмцэх, мэдээллийг нягталж үнэн бодиттой мэдээллийг олон нийтэд хүргэхийн төлөө сэтгүүлч та бүхнийг хамтран ажиллахыг уриалж байна. Мөн 2019 оны сүүлийн мэдээллийг харахад 333 гаруй өргөдөл гомдлыг бид хүлээн авч үнэн зөвийг шийдвэрлэсэн. Эдгээр өргөдөл гомдлын 80 орчим хувь нь мэдээллийг нягталж шалгаагүйн улмаас алдаа гаргасан байна. Тэгэхээр мэдээллийг нягталж шалгадаг ур чадварыг сэтгүүлчид маань эзэмших хэрэгтэй байна ” гэв.й