Путин АНУ-д террорист халдлагаас урьдчилан сэргийлэхэд тусалсанд нь талархал илэрхийллээ
Өнгөрсөн Ням гаригт Орос улс Вашингтоны өгсөн анхааруулгын дагуу Санкт-Петербургт террорист халдлага хийхээс урьдчилан сэргийлсэн билээ. Ерөнхийлөгч Владимир Путин үүний хариуд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампт талархал илэрхийлсэн байна.
Оросын мэдээллийн агентлагууд Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) -аас иш татан мэдээлэхдээ, "Энэхүү мэдээллийн ачаар 12-р сарын 27-нд Санкт-Петербургт Шинэ жилийн баярын үеэр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хоёр хүнийг баривчилсан" гэжээ.
Путин Ням гаригт Трамптай утсаар ярихдаа АНУ-ын тусгай албанаас өгсөн зөвлөмжид талархлаа илэрхийлсэн гэж Цагаан ордноос мэдэгдэв. Гэхдээ 2 орны төрийн тэргүүн яг юуны талаар ярьсан тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж.
Вашингтон, Москва хоорондын дипломат харилцаа нь Украин, Сирийн асуудлаас үүдсэн санал зөрөлдөөн, Оросын АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх зэргээс болоод сүүлийн жилүүдэд муудсан ч Трамп, Путин нар хувийн харилцаагаа эерэг үлдээж чадсан юм.