Москва хот шинэ жилийн уур амьсгал оруулахын тулд хиймэл цас ашиглахаар болжээ
ОХУ, тэр дундаа Москва мужид хэзээд байгаагүй дулаан өвөл болж байна. ОХУ-ын нийслэл хотод 12-р сарын 29-ны байдлаар агаарын температур цельсийн нэмэх 5.4 хэмд хүрээд байгаа бөгөөд ойрын 2 долоо хоногт үүнээс илүү дулаарах төлөвтэй байгаа аж. Хамгийн сүүлд 140 жилийн өмнө буюу 1886 онд л ийм дулаан өвөл болж байсан аж.
Энэхүү дулаан цаг агаараас болоо Москвад бороо хүртэл орж байгаа тул хотын захиргаа нийслэлийн төвд шинэ жилийн уур амьсгал оруулах үүднээс хиймэл оруулж эхэлжээ.
"Энэ бол ердийн зүйл биш. Би ийм шинэ жилийг амьдралдаа харж байсангүй. Цас орохыг хэдэн долоо хоногийн турш хүлээлээ. Азаар хиймэл цас гэдэг зүйл бидэнд тус болж байна. " гэж Москвагийн иргэн Александр Станко хэлжээ.
Дэлхийн дулаарлын ОХУ-д үзүүлэх нөлөөллийн талаарх санаа зовнил улам бүр нэмэгдсээр байна. Нутгийн хойд хэсэгт байрлах мөнх цэвдгүүд аажмаар хайлж, түүнээс дайжсан өлсгөлөн баавгай баавгай хот суурин газарт орж ирэх нь улам элбэг болжээ.