Сайжруулсан түлш, агаарын бохирдолтой холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл өглөө.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэдээллээр өнгөрсөн шөнө нийслэл рүү 494 тонн зөвшөөрөлтэй нүүрс оруулжээ. Тэгвэл мөн хугацаанд 412 тээврийн хэрэгслээр 3236 тонн сайжруулсан түлшийг “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрээс борлуулалтын цэгүүдэд хүргэжээ.
Мөн угаар мэдрэгчийг эхний ээлжинд 50 000 үйлдвэрлээд Монгол руу ирж байгаа гэсэн мэдээллийг энэ үеэр өгсөн юм. Тэгвэл Цаг уур орчны шинжилгээний газраас агаарын бохирдол өнгөрсөн жилийнхээс багассан гэдгийг хэллээ.