Б.Баттүшиг хар тамхины мафийг илчлэхийн тулд хаалттай шүүхийг хүсжээ

Б.Баттүшиг хар тамхины мафийг илчлэхийн тулд хаалттай шүүхийг хүсжээ
  • “Монголын дипломатч өөрийн улсын хуулийн байгууллагын өндөр албан тушаалтанд мэдүүл гээ өгөхийг хүсэв” гэж Германы tag24.de мэдээллээ 


70 кг героин тээвэрлэж яваад баригдсан Истанбул дахь Монголын дэд консул Б.Баттүшиг, түүний жолооч С.Эрдэнэбаяр нарыг шүүх ажиллагаа энэ сарын 18-нд дуусах байсан ч Дрезден хотын шүүх энэ хугацааг тодорхой бус хугацаагаар сунгажээ.

Учир нь Б.Баттүшигийн мэдүүлсэн “тусгай үүргийн тагнуулын ажиллагаа явуулж байсан” гэх мэдээлэл хэд хэдэн гэрчийн мэдүүлэгт мөн дурдагдсан нь Германы шүүхийн анхаарлыг татсан аж. Мөн Б.Баттүшигийн өмгөөлөгч үйлчлүүлэгчээ Монголын хууль хяналтын өндөр албан тушаалтанд мэдүүлгээ өгөх хүсэлтэй байгааг уламжилсан байна. Шүүх энэ хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзсэн бөгөөд хаалттай хийхийг хүссэн Б.Баттүшигийн хүсэлтийг хангах эсэх нь тодорхойгүй байна. 12 дугаар сарын 27-нд Германы tag24.de мэдээллийн сайтад энэ талаар нийтлэхдээ “Өнгөрсөн тавдугаар сард 17 дугаар хурдны зам дээр Монголын дипломат С.Эрдэнэбаярын жолоодож явсан Мерседес бенз Е350 маркийн автомашиныг саатуулсан. Хэдийгээр халдашгүй эрхтэй боловч Германы Гадаад хэргийн яамнаас шалгах зөвшөөрөл авч үзлэг хийхэд гурван сая еврогийн үнэ хүрэх 70 кг героин тээвэрлэж явсан тул хамт явсан Истанбул дахь Монголын дэд консул Б.Баттүшигийн хамт саатуулсан юм. Тэднийг 11 дүгээр сараас шүүж эхэлсэн бөгөөд өмгөөлөгч нь “нууц ажиллагааны хүрээнд явуулсан ажил тул Монголын хууль хяналтын байгууллагын өндөр албан тушаалтанд л мэдүүлэг өгнө” гэдгийг уламжилжээ. Мөн хэд хэдэн гэрч бүрхэг мэдээлэл өгсөн тул цаашид үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэж үзсэн байна.Дэд консул Б.Баттүшиг шүүх хурлыг хаалттай хийх, ялангуяа хэвлэлийнхнийг оруулалгүй үргэлжлүүлэх хүсэлт тавиад байгаа” тухай өгүүлжээ. Харин ГХЯ, ТЕГ-аас Б.Баттү-шигтэй холбоотой хэргийн та лаар мэдээлэл өгөхийг тат-галз сан бөгөөд зөвхөн дипломат шугамаар мэдээ ирсэн тохиолдолд хариулт өгөх боломжтой гэв. Жирийн нэг монгол дипломатч гурван сая евро буюу 9.1 тэрбум төгрөгөө хар тамхины наймаанд эргэлдүүлдэг гэхэд итгэмгүй. Тэд Турк, Истанбулын мафийн бүлэглэлийн гар хөл болсон, эсвэл Монголын дипломат албанд бугшсан хууль бус наймааг илрүүлэх, задлах зорилготой шургасан нууц ажилтан гэдэг ойлголтыг олон нийтэд төрүүлээд буй. Энэ хэрэг хэрхэн шийдэгдэхийг хамгийн анхааралтай ажиглаж буй хэсэг бол харьд эх орноо төлөөлөн суугаа зарим дипломатч, тэдэнтэй “ажил хэргийн” харьцаатай бүлэглэл гэдэг нь тодорхой. 

Өмнөх нь 3.9 жилийн ял аваад чимээгүй үлдсэн, харин одоо... 
Социалист нийгмийн үед янжуурын наймаагаар эхэлсэн дипломат ачаанд хууль бус бараа тээвэрлэдэг жишиг мансууруулах бодис, эм бэлдмэл, татвараас нуун дарагдуулсан их хэмжээний тамхи зэргээр төрөлжин “хөгжсөн”. Дрезден хотноо есдүгээр сард нийт 40 мянган евро буюу 116.4 сая төгрөгийн үнэ хүрэх 150 мянган ширхэг өвчин намдаах үйлчилгээтэй “лоразепам” гэх эмийг дипломат ачаанд нууж, Будапештаас Берлин хүргэхээр явж байсан ОХУ-ын Буриад улс дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын худалдааны атташе Т.Мөнхбатад 3.9 жилийн ял оноосон. Тэрбээр “түрээсэлсэн машинд ийм ачаа байсныг мэдээгүй бөгөөд Германд энергийн ундааны савлагааны үйлдвэрлэл судлах ажлаар явж байсан” хэмээн мэдүүлсэн. Мөн “бизнесээс олсон ашгаа мазаалай хамгаалах үйлсэд зориулах гэж байсан” гэж мэдүүлснийг Германы хэвлэлүүд элэглэн дооглож байв. Харамсалтай нь, Т.Мөнхбат Германд үйлдвэрлэл судлах ямар ч бизнесийн уулзалт товлоогүй бөгөөд чухам “хэн мазаалай хамгаалах нь тодорхойгүй” хэмээн тус улсын хэвлэлийнхэн худал мэдүүлгийг нь ёжлон түгээж байлаа. Монголын дипломатчдын гүн гүнзгий холбогдсон хууль бус наймааны хэргүүд өмнө нь ингэж өндрөө авч, олон улсад шившиглэгдээгүй байв. Польшийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж буй дипломат албаны 69 хүний нэр, тэдгээрээс цөөн хоногоор хоригдож, мөн торгууль төлж байсан тохиолдлоос өөрөөр гэмт үйлдэлд нь шийтгэл оноож байсангүй. Харин энэ удаад Б.Баттүшигт есөн жилийн ял төлөвлөн, шүүх ажиллагаа үргэлжилж байна. Тэр “үхэхийн өмнө үхэр буугаа тавина” гэгчээр бохирдоод буй Монголын дипломат албыг цэвэрлэхүйц мэдээлэл өгч чадах уу, эсвэл зөвхөн амиа хоохойлж, хугацаа хожихын тулд “үлгэр” зохиож байна уу гэдгийг шударга шүүхийн үлгэр дуурайл болсон ХБНГУ-д өрнөж буй үйл явцаас тодорхой болох юм.

Эх сурвалж: zgm.mn

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419