Талибаны удирдагч нар өнгөрсөн ням гаригт АНУ-тай Афганистаны газар нутаг дээр түр зогсоох хэлэлцээр хийжээ. Одоогийн байдлаар яг хэзээ уг хэлэлцээр хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байна.
Энхийн хэлэлцээр байгуулахаас өмнө Вашингтоны зүгээс гал зогсоохыг шаардаж байсан юм. Энэхүү хэлэлцээрийн дагуу АНУ-ын тал цэргээ Афганистанаас гаргаж, тэнд 18 жилийн турш үргэлжилсэн цэргийн ажиллагаагаа дуусгах боломжтой болох аж.
Цагаан ордон энэ талаар ямар нэг тайлбар гаргаагүй байна.
АНУ хамгийн гол нь аливаа хэлэлцээрийг Афганистаныг террорист бүлэглэлүүдийн бааз болгон ашиглахгүй гэсэн амлалтыг Талибанчуудаас авахыг хүсч байгаа.
Талибанs төлөөлөгчид болох дөрвөн хүн АНУ-ын талтай долоо хоногийн туршид уулзалт хийж богино хугацаанд гал зогсоох тухай тохиролцсон юм. Хэлэлцээрийн баг Ням гаригт Катарт хэлэлцээр хийхээр ирэхдээ Талибан одоо мэдэлд нь байгаа газар нутагт улс төрийн нөлөөгөө хадгалж үлдэх нөхцөл тавьсан юм. Уг нөхцөлийг АНУ-ын төлөөлөгчид хэрхэн хүлээж авсныг одоогийн байдлаар нууцалж байгаа аж.