Хадганд боосон эрдэнэ шиг эрх хонгор охиноо хадмын босго алхтал хажуудаа сайн эрхлүүлээрэй!
Үүнийг таниас өөр хэн ч түүнд хэлэхгүй
Эх хүн байх – хамгийн том аз жаргал. Бас хүнд хүчир хөдөлмөр.
Дэлхий үлгэрт гардаг шиг гоо үзэсгэлэнтэйгээс гадна муу муухайгаар дүүрэн гэдгийг бяцхан үрдээ хэрхэн ойлгуулах вэ? Хүн нийгмээс л ухаарал, мэдлэг, төлөвшил авдаг гэж ярьцгаадаг. Та түүнийг нийгмийн амьдралд хөл тавихад нь бэлдэх ёстой хүн. Бид охидыг гүнж шиг л өсгөдөг болжээ, энэ нь ч зөв. Гэхдээ амьдралын урт замд хүнд бэрхшээл тулгарна, тэр бэрхшээлийг толгой өндөр давж гарах ёстойг ойлгуулж бэлдэх ёстой. ИРЭЭДҮЙН амьдралд хөл тавихад нь бэлдэж та эдгээр зүйлсийг заавал хэлээрэй.
Охидын хүмүүжил
- Хайр дурлал дандаа аз жаргал авчрахгүй. Бүтээгүй харилцаанаас алдаагаа ухаарч туршлага сууна. Хайр дурлалд итгэлээ хэрхэвч алдаж болохгүй.
- Аз жаргалтай байна гэдэг – амьдралын сонголт юм. Аз жаргал зөвхөн мөнгө, ажил төрөл, материаллаг эд баялаг дээр тогтохгүй.
- Эрчүүдтэй болгоомжтой харилцах ёстой. Сайхан үгний цаана богино хугацааны сонирхол нуугдаж болзошгүй.
- Хамгийн чухал нь өөрийгөө хайрлаж, хүндэлж сур. Ямар ч эр хүн чамайг зодох, доромжлох, гомдоох эрхгүй. Эрүүл биш харилцаанаас өөрийгөө аврах зориг гаргах хэрэгтэй.
- Өөрийн мэдрэмжиндээ итгэж сурах хэрэгтэй. Уулзсан болгондоо итгэх хэрэггүй, хүн болгон итгэл даадаггүй юм.
- Олон найз нөхөд гэж байхгүй. Баяр баясал, уй гашуу тохиолдсон үед чиний дэргэд байгаа нэгнийг л найзаа гэж ойлгоорой.
- Нулимсаа барих хэрэггүй. Хүчтэй, сул дорой гэлтгүй эмэгтэй хүн болгон уйлдаг юм. Сэтгэл хөдлөлөө гадагш гаргах хэрэгтэй. Сэтгэл санааны байдлаас эмэгтэй хүний эрүүл мэнд шууд хамаардгийг бүү мартаарай.
- Гадаад төрх эмэгтэй хүний хувьд хэрэгтэй, гэхдээ хамгийн чухал зүйл биш. Дотоод гоо сайхан гэрэл гэгээ цацруулж эмэгтэй хүн бүрийг чимдэг юм. Залуу нас өнгөрсөн ч адил.
- Ямар нэгэн зүйл хийхдээ үр дагаврыг нь бодож байгаарай. Олонхийг ч дагах хэрэггүй, өөрийн үзэл бодолтой бай.
- Бусдыг хүндэлж сур, тэдэнд сайн сайхныг хүсэж яваарай. Гэхдээ зөвхөн өөрийгөө хайрлаж, хүндэлж яваа цагт л…