"Харанга" хамтлагийг Төр соёрхоно
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 108 жилийн ой өнөөдөр тохиож байна. Жил бүрийн энэ өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар урлаг, соёл, шинжлэх ухааны салбараас Төрийн соёрхолт шагнал хүртээдэг уламжлалтай.
Тэгвэл жилдээ нэг олгодог Төрийн соёрхол шагналыг "Харанга" хамтлагад олгохоор болжээ. Тодруулбал, Толин хул, Амьдрал зэрэг тус хамтлагийн хэд хэдэн бүтээлд уг шагналыг олгохоор болсон байна. Тус хамтлагийн хувьд энэ жил 30 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.