Сайжруулсан түлшнээс ялгарах угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд үнэгүй суурилуулах Засгийн газрын тогтоол гарсан билээ. Энэ дагуу угаарын хий мэдрэгчийг БНХАУ-д захиалгаар хийлгэсэн байна. Нийт 3.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 50 мянган ширхэг угаарын хий мэдрэгчийг маргаашнаас буюу энэ сарын 30-наас эхлэн айл өрхүүдэд суурилуулахаар болсон аж.
Стандартын шаардлага хангасан, UL сертификаттай, зайгаар ажилладаг уш төхөөрөмж юм.