Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болон Шинэ жилийн баярын өдрүүдэд хилийн боомтууд амарна. Харин олон улсын нислэг, галт тэрэг цагийн хуваарийн дагуу ажиллах юм.
Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хоёр орны Засгийн газрын хэлэлцээрт талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана гэж заасан байна.
Манай улс жил бүрийн шинэ жил, цагаан сар, наадам, улс тунхагласны баяр зэрэг томоохон найман баяраар хилийн боомтуудаа амраадаг юм. Харин Хятадын талаас Луут завины өдөр, Хятадын үндэсний баяр, Олон улсын хөдөлмөрчдийн өдөр, Шинэ жил, Хятадын цагаан сар зэрэг уламжлалт долоон баяраар хоёр улсын хил амардаг байна.