Эцэг, эхчүүдийн өдөр тутамдаа хэрэгжүүлэх боломжтой хүүхэд хөгжүүлэх сэтгэл зүйн техник!

Эцэг, эхчүүдийн өдөр тутамдаа хэрэгжүүлэх боломжтой хүүхэд хөгжүүлэх сэтгэл зүйн техник!

Өнөөдөр бид Индра Нойгийн гайхамшигтай түүхээс суралцах болно. Энэтхэгийн хязгаарт төрж өссөн Индра Ной ПЕПСИ корпорацыг 12 жил удирдсанаар нь бид мэднэ.

Пепси бол дэлхийн өнцөг булан бүрт бүтээгдэхүүн нь борлуулагддаг, үндэстэн дамнасан аварга том корпорац билээ. Харин энэ компанийг Энэтхэгт амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлсэн, англиар цэвэр ярьж чадахгүй, бор арьстай эмэгтэй удирдсан гайхамшигтай нууцаас суралцъя.

Индра Ной ПЕПСИ корпорацын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа жилд дунджаар 17 сая долларын цалин авч байв. Энэ нь төгрөгөөр бол сарын 3,8 тэрбум төгрөгийн цалин гэсэн үг юм.

Мэдээж ПЕПСИгийн захирал болох өрсөлдөөн маш ширүүн байж таарна. Энэтхэгт төрж өссөн, барууны нийгмийн сайн мэдэхгүй, эмэгтэй хүнд энэ ямар хүнд даваа болох нь ойлгомжтой. Тэгэхээр үүнд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн сэтгэлзүйн гол хүчин зүйлийг бид тодорхойлж байна.

Индраг жаахан байхад ээж нь орой бүр эгч дүүсийнх нь хамтаар зохион бичлэг бичүүлдэг байжээ. Сэдэв нь "Хэрэв чи ерөнхий сайд, ерөнхийлөгч, банкны захирал байсан бол юу хийх байсан бэ" гэх зэргээр төрөл бүрийн дүр санал болгодог байсан байна. Зохион бичлэг бичсэнийхээ дараа эгч дүүс илтгэл тавьж, ээж нь хамгийн шилдэг илтгэлд нь сонгуульд санал өгч байгаа мэтээр саналаа өгдөг байв.

Энд сэтгэлзүйн үндсэн 2 технологи явагдаж байгааг бид ойлгох хэрэгтэй.

1. Шилэн таазыг үгүй хийх.

Эцэг эхчүүд бид өөрсдөө, мөн хүүхдийг хүрээлэн байгаа орчин нь түүний амбицийг хязгаарлаж байдаг. "Чи чадахгүй", "Ямар их амбицтай юм бэ", "Монгол хүн барахгүй" гэх мэт мессежүүд хүүхдийг ухаан орсон цагаас нь эхлэн бөмбөгдсөнөөр хүүхдийн толгой дээр хиймэл Шилэн Тааз үүсэж байгаа юм. Энэ тааз хүүхдийн мөрөөдөл, зорилгыг хязгаарлаж байдаг гэсэн үг.

Монгол хүн Гүүглийн гүйцэтгэх захирал болж чадах уу, Монголын боловсролын систем дэлхийд тэргүүлж чадах уу, Монгол улс Америкаас илүү өндөр хөгжилтэй болж чадах уу гэвэл өнөөгийн Монголын нийгэм ил, далд, шууд, шууд бус бүхий л утгаар ҮГҮЙ, ҮГҮЙ, ҮГҮЙ гэж хариулна. Ийм шилэн таазыг бидний нийгэм, бид өөрсдөө үр хүүхдэдээ зохиомлоор бий болгож өгч байна.

Гэтэл Индрагийн ээж бүүр бага 4-5 настайгаас нь эхлэн энэхүү шилэн таазыг авч хаяж байна. Мэдээж кастын бурангуй ёсонд суурилдаг Энэтхэгийн нийгэмд, хөдөө нутаг, тэгээд ялангуяа эмэгтэй хүүхдэд ямархуу шилэн тааз бий болдог нь ойлгомжтой. Энэ шилэн таазыг Индрагийн ээж сэтгэлзүйн технологи ашиглаж зад татсан байна. Индраг ямар нэг дээд лимит, дээш тулах таазгүй хүн болгож өсгөсөн байна.

2. Дүрд тоглож сурах.

Би харьцангуй залуугаасаа эхлэн "Хэрэв Монгол банкны ерөнхийлөгч байсан бол энэ нөхцөлд яаж шийдэх байсан бэ" , "Хэрэв ерөнхий сайд би байвал яаж шийдэх байсан бол" гэх мэтээр өөрийгөө тухайн дүрд тоглуулж бодсоор хэвшил болсон.

Ийнхүү өөр дүрүүдэд тогтмол орж тоглож, өөрийгөө тавьж үзсэнээр хүний аливаа юмс үзэгдлийг харах өнцгийн тоо нэмэгдэнэ. Байшинг зөвхөн нүүрнээс нь хараад түүний хэмжээ, дамжаа, хэлбэр дүрсийг тодорхойлж чадахгүй. Яг үүнтэй адил ганцхан БИ гэдэг дүртэй хүн хэзээ ч нийгэмд амжилт олохгүй.
Миний хувьд Монгол банкны ерөнхийлөгчийн дүрд тоглож үзсэнээр жишээлбэл тухайн ажил ямар хүнд хэцүү вэ гэдгийг ойлгох жишээтэй. Ингэснээр хоосон шүүмжлэх, дутуу ойлгох зэрэг олон зүйлсээс зайлсхийж чадна.

Хамгийн чухал нь хэрэв хэзээ нэгэн өдөр тухайн ажлыг хийхэд аль хэдийн сэтгэлзүйн хувьд бэлтгэгдсэн байна гэсэн үг.

Индрагийн ээж охидуудаа олон янзын дүрд тоглуулах замаар удирдагчийн замналд бэлтгэсэн байгааг бид тодорхой харж байна.

За тэгэхээр эцэг эхчүүд, нийт Сэтгэл зүйд суурилсан Боловсролын Реформыг дэмжигчид та бүгд маань....

7 хоног бүр хүүхдүүдээрээ ТОМ дүрд тоглуулсан зохион бичлэг бичүүлэх. Түүнийг нь яриулах. Ингэхдээ огт шүүмжилж хэрэггүй. Хүүхэд чинь бага багаар сайжирна. Таны шүүмжлэл, зөвлөгөөгүй сайжрах болно.

Эхлээд бага багаар ахиулж болно.

Жишээ нь "хэрэв чи ангийн дарга болбол яах вэ" гэсэн зохион бичлэгийг бичүүлж эхэлж болно. Цаашлаад НҮБ-н ерөнхий нарийн бичгийн дарга болбол яах вэ хүртэл явна. Мэдээж 7 хоног өгч байгаа нь хүүхдээр тухайн ажил мэргэжлийг судлуулж (НҮБ-ын  илтгэлийг ютюбээр үзүүлэх мэт) судлаачийн арга барил суулгах хугацаа олгоно.

1 зохион бичлэгийг дор хаяж 3 удаа давтаж бичүүлэх хэрэгтэй шүү. Ингэснээр тухайн хүүхэд тухайн сэдэв дээр хангалттай бодолхийлэх, сэдвийг хүүхдийн далд ухамсарт гүнзгий суулгах нь чухал юм.

Еврей нарыг бут цохиж дэлхийг удирдах Монгол хүүхдүүдийг бэлтгэхийн төлөө зүтгэцгээе.

Өлзийбаярын ГАНЗОРИГ

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419