Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдоржийн бүрдүүлсэн шүүгчид одоо ч байна
"МАНАН дэглэмийн эсрэг ард түмний нэгдэл" хөдөлгөөн өнөөдөр /2019.12.28/ нэг жилийн ойн чуулга, уулзалтаа зохион байгуулж байна. Энэхүү чуулга, уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар оролцож байна.
Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ чуулга, уулзалтад оролцож байгаа иргэдэд хандаж үг хэллээ.
Тэрбээр "АТГ сайн ажиллаж байна. Тэнд асар их дарамт ирж байна. Гэхдээ Ц.Элбэгдоржийн бүрдүүлсэн шүүх, шүүгч нар одоо хүртэл байна. Үүний нэг нь 60 тэрбумын хэрэг. Энэ талаар Г.Доржзодов ярих байх. Яагаад хэргийг илчилсэн хүн яллагдагчаар татагдах ёстой юм. Шүүхийн байгууллага шударга ажиллах ёстой. М.Батзориг шүүгч оноос өмнө ажлаа өг. Өгөхгүй бол энэ тэмцэл хаалганы чинь гадна очно шүү. Би сүүлчийн удаа сануулж хэлж байна" хэмээн тодотголоо.