0-3 настай хүүхдээ асарч байгаа ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улс төлөхөөр болжээ
Гэртээ 0-3 настай хүүхдээ асарч байгаа ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улс төлнө. Мөн тэтгэвэрт гарах эрх нь үүссэн ээжүүдийн ажилласан жилийг төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор 1.5 жилээр сунгаж тооцно гээд олон өөрчлөлт ирэх оноос хэрэгжихээр болсон байна.
Олон хүүхэдтэй гэдэг шалтгаанаар 1991-1994 оны хооронд эрт тэтгэвэрт гарсан ээжүүдийн тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 18 мянга гаруй ээж албан ёсоор энэ нэмэгдлийг авна.