Ч.ЖАРГАЛБААТАР: Томоохон хэргүүдийн цаана улстөрчдийн эрх ашиг шингэсэн байх нь элбэг

Ч.ЖАРГАЛБААТАР: Томоохон хэргүүдийн цаана улстөрчдийн эрх ашиг шингэсэн байх нь элбэг

Авлигын гэмт хэргийг удаан хугацааны турш мөрдөн шалгадаг ч шүүх, прокурорын шатанд очоод шийдэгдэлгүй удааширч, зарим нь хэрэгсэхгүй болдог жишиг манайд бий. Энэ төрлийн хэргийг шалгахад учирч буй бэрхшээл юу байдаг талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатартай ярилцлаа.

-Авлигын гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд хууль тогтоогчдын баталсан хуулийн хийдэл сөрөг нөлөө үзүүлж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Бүх зүйл болохгүй бүтэхгүй байгаа юм биш. Гэхдээ болохгүй байгаа, хийдэл үгүйсгээд байгаа нөхцөл байдлыг засаж залруулах нь төрийн үүрэг. Зарим хүний хууль бусаар, амар хялбар аргаар хөрөнгө мөнгөтэй болж тансаг амьдрах гэсэн аминч үзэл, нийтийн албан тушаалтны бусадтай барьцах сэтгэлгээ, эрх мэдэлд хүрэх гэсэн харалган зорилго, өргөсөн тангаргаа умартсанаар монгол хүний эрх ашиг, улсынхаа үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж байгааг баримтаар нотлох, гэмтэй бол зэмтэй байх ардын сургааль, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаад байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийх хэрэгтэй байна шүү дээ.

Авлигын эсрэг хуулийн 15.1-д АТГ нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн гэж тодорхойлсон. Энэ хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу гэмт үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ч олон түмний хүссэн үр дүн гарахгүй, авлигын индекс сүүлийн 10 жилд 36-39 гэсэн оноогоор нэг л байрандаа үсчсээр байна. Бид социалист онолоор хүмүүжиж, төлөвшсөн, одоо цагт либерал онол гэсэн шүтээнтэй. Энэ хоёр онол харшилдаад урагш хоёр, буцаж нэг алхаад буй нь улстөрчдийн төлөвшил, авлигатай тэмцэх хүсэл сонирхолтой шууд хамааралтай. Түүнчлэн хууль тогтоох байгууллагаас тодорхойлсон ялын хэт хөнгөн бодлого, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хийдэлтэй зохицуулалт гэмт этгээдүүдэд давуу байдал олгож, улстөрч бүхэн бизнес эрхлэгч, баялаг бүтээгч бүр улстөрч болсон. Ялагч бүхнийг авах сэтгэлгээ давамгайлж, намын томилгоотой нийтийн албан тушаалтнууд иргэндээ бус, намдаа, гишүүддээ үйлчилдэг, баялгийн тэгш хуваарилалт алдагдаж шударга ёс сүүмийсээр байна.

-Хуулийн хийдлийнх нь талаар эрх баригчдад танилцуулдаг биз дээ. Ажил хэрэг болгодоггүй юм уу, тэд?

-Хуулийн хийдэлтэй зохицуулалт бүрийн талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэл, судалгаа, танилцуулга хүргүүлдэг ч засаж, залруулах ажилд ахиц дэвшил гарсангүй ээ. Бид дотоод нөөц бололцоогоо ашиглан судалгаа явуулж, бодит нөхцөл байдлыг тодорхойлохоор эрх мэдэл булаацалдсан, буруугаа бусдад нялзаасан, эрх хэмжээ нь хязгаарлагдаад ирэхээр матрын нулимс унагалаа, ашиг сонирхлын зөрчил бүхий дүгнэлт хийсэн гэх мэтээр шүүмжилж мохоодог. АТГ-т хуулиар харьяалуулсан, нийтийн албан тушаалтнуудын үйлдсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг болохоор эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө хууль бус үйлдлийг шалгах ажилд саад хийх зорилгоор хуульд хийдэл бүхий зохицуулалт оруулж, өөртөө, нөхдөдөө дархлаа тогтоосон гэж үзэхээс өөр тайлбаргүй л болно.

-Улстөрчид өөрсдөдөө ашигтай хууль баталдгаас болж улс орон хохироод байгаа жишээ олон шүү дээ.

-Тийм ээ. Баялаг бүтээгч нараа дэмжиж байна гээд өршөөл, уучлал үзүүлдэг. Гэтэл тэд бараа, бүтээгдэхүүнээ борлуулах үедээ татвараа тооцоолж өртгөө тодорхойлоогүй, түүнийгээ хасаад арилжаа хийсэн гэж бодож байна уу. Татвар шингээсэн өртгөөр борлуулалт хийчихээд байхад яалаа гэж өршөөл, уучлал үзүүлээд байгаа юм бэ.

Монгол Улсын дархан хил Замын-Үүд дэх Гаалийн хяналт шалгалт хийдэг улсын байцаагч нарын судалгааг авч танилцахад төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүс томилогдон ажиллаж буй нь ажиглагдсан. Томоохон гэж нэрлэдэг, иргэдийг бухимдуулаад байгаа хэргүүдийн ил эх сурвалжаас нь татан авч судалгаа хийгээд үз. Улстөрчдийн эрх ашиг шингэсэн байх нь элбэг.

-Янз бүрийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөлийн хуулийн үйлчлэлд авлигын олон хэрэг хэрэгсэхгүй болсон байх аа. Бас хөөн хэлэлцэх хугацаа гэж цагаан захтнуудын ял завших сайхан боломж байх шиг.

-Улстөрч бүр авлигатай тэмцэх ажлыг нэн тэргүүнийх тодотгон, түүнтэй тэмцэхээ лоозогнодог ч Монгол Улсад хар тамхи, авлига хэмээх сөрөг үзэгдэл газар авсаар байгаа. Тэмцээд байгаа хэрнээ эерэг хандлага илрэхгүй байгаа энэ хоёр асуудал нийгмийн хор аюул ихтэй, улс үндэстнийг мөхөөж ч болзошгүй. Сүүлийн таван жилийн дотор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг 617 бүртгэгдэж, 1337 хүн холбогдон шалгуулсан байдаг. Харин албан тушаалтнуудын үйлдсэн гэмт хэргийн талаар иргэн, аж ахуйн нэгжээс 3518 гомдол, мэдээлэл ирүүлжээ. Үүний 1823 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, 3077 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 553 хэргийг шүүхэд шилжүүлэх, 1079 хэргийг хаах саналыг прокурорт гаргасан. Шүүхэд шилжүүлсэн хэргээс 229 хүнд холбогдох 216 хэргийг шийдвэрлэсэн байгаа юм. Олон тооны хэрэг хэрэгсэхгүй болж, цагаадаж байгаа үндэслэл нь 2006, 2009, 2015 оны Өршөөл үзүүлэх болон 2015 оны наймдугаар сарын 7-нд УИХ-аар баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих, 2008, 2009, 2012, 2014 онд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөгдсөн Эрүүгийн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. Эдгээр хуулийн зарим тодорхойлолт, нэр томьёо оновчтой бус, олон зохицуулалт нь хийдэлтэй, хуулийг нэг мөр ойлгон хэрэгжүүлэх боломжгүй, олон салаа утга агуулгатай, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оноох хариуцлага хөнгөн, хөөн хэлэлцэх хугацаа хэт богино байгаа нь шууд нөлөөлсөн.

-Төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон, авлига, албан тушаалын хэргүүдийг шалгаж дуусаагүй, шийдэж чадаагүй байхад та бүхний хэрэглэдэг гол хуулиудад өөрчлөлт оруулсан нь ажилд тань хүндрэл учруулж байна уу?

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын, Дубайн гэрээ, утаа, АСЕМ-ын хөрөнгө завшсан, ЖДҮХС-гаас зээл авсан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн гэж нэрлэдэг нийтийн эрх ашгийг илтэд хөндсөн үйлдлийг хэрхэн шийдвэрлэхийг иргэд анхааралтай ажигласаар байгаа. Гэтэл нөлөө бүхий этгээдүүд энэ цаг хугацаанаас хойш төрийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохицуулсан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хэрэгжилтийг нь нэг жилээр ухрааж, хахууль өгсөн гэмт үйлдлээ илчилж ирсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг үгүй хийж, Өршөөл үзүүлэх тухай хууль хэд хэдэн удаа батлан, Эрүүгийн хууль хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад байна.

Монгол Улсад бүртгэгдэж байгаа нийт гэмт хэргийн 0.6 хувийг эзэлдэг, албан тушаалтнуудын үйлдэж байгаа гэмт хэргүүдийн шийдвэрлэлт учир дутагдалтай байгаа нь үнэн. Эдийн засгийн эрх чөлөөнд хүрч чадсан, улс төрд нөлөөгөө тогтоосон хүмүүсийн үйлдэл нь урхагтай, хохирол нь их хэдий ч хуулийн хийдэл, гадаад оронд гарч амьдрах зэрэг ядмагхан аргаар ял завших, олж авсан хууль бус давуу байдлаа хадгалахын тулд шударга ёс тогтоох гэсэн нийтийн албан хаагч нарт өс хонзон санадаг, элдвээр гүтгэн доромжилдог болоод удлаа.

Олон орны судлаач бидэнд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг сонсоод гайхаж, шоолдог. Хээл хахууль авч байгаа баримтыг дуу, дүрс бичлэгээр бэхжүүлэн шүүхэд хүргүүлэхэд яг хэдэн төгрөг хахуульд өгч байгааг тогтоо, тэр даруй үйлдлийг таслан зогсоох үүргээ хэрэгжүүлсэнгүй, хахууль өгөгч нь авагч талынхаа дарамтад орж шүүх хурлын үеэр мэдүүлгээсээ буцахаар түүнийг нь үнэлэх, дүгнэх боломжгүй хэмээн шийдвэр гаргадаг асуудал, хахууль өгсөн, авсан этгээд шүүх дээр үгсээд худал мэдүүлэг өгөхөөр цагаатгасныг гадаадын судлаач нар гайхаж шогширч байсан. Тэдний ийнхүү шоолсон төрхийг би одоо ч мартаж чаддаггүй юм. Бусдаас бурууг хайх, нялзаах нь цагаа олсон зүйл биш. Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хийдэл, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй орнуудтай харилцах, мэдээлэл солилцох, нотлох баримт гаргуулан авах гээд яривал барагдахгүй олон хүндрэл бэрхшээл бий. Хуулиас гадна хүнээс хамааралтай олон асуудал байгаа.

-АТГ-т шалгаж байгаа хэргүүдийн шалгалтын ажиллагаа удааширч байгааг иргэд байнга шүүмжилдэг. Хэрэг удаашрахад юу нөлөөлж байна вэ?

-Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байгаа олон хийдэл, түүнийг нэг мөр ойлгох нэгдмэл ойлголт алдагдсан, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын боловсон хүчний нөөц хангалтгүй байдал мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлж, гэмт этгээд зэм хүлээхгүй байгаа өнөөгийн бодит дүр төрх нийгэмд бухимдал төрүүлж, олон нийтийн төрд итгэх итгэл буурсаар байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх зорилт”-ыг хангахад зарим зүйл заалт харшилж, зөвшөөрлийн зохист харилцаа алдагдсан, зарим процессыг хуульчлаагүй нь мөрдөн шалгах ажиллагаа удаашрах, гэм буруутай хүмүүс ял завшиж, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд хүндрэл учруулж байна.

Эдгээрээс гадна хамгийн их анхаарал татаж байгаа зүйл бол улс төрд нөлөө бүхий хүмүүсийн бүрэн эрх, халдашгүй байдал. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш, адил байна, хүний эрхийн байдлыг ялгаварлан гадуурхаж болохгүй гэх шалгуурыг яс үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол гэж Үндсэн хуульд тусгасан атлаа хүний эрхэлж буй ажил, албан тушаал зэргээр нь ялгаварлаж, аль нэг хэсэгт нь давуу эрх олгох, илүү үүрэг хүлээлгэж, чөлөөлсөн хууль байсаар. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын, Үндсэн хуулийн цэцийн, ХЭҮК-ын, Төрийн албаны зөвлөлийн гишүүд, шүүгч нар гээд халдашгүй байдал, бүрэн эрхтэй олон хүн бий. Шүүх засаглал ажлаа хийж, шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа яагаад тухайн хүний ажиллаж байгаа байгууллага, удирдлагаас зөвшөөрөл хүсэх ёстой юм бэ гэдгийг эргэж харах ёстой гэж боддог.

-Шүүх авлига авсан гэм буруутайг нь тогтоосон ч ял шийтгүүлсэн этгээд эргээд мөрдөгчдийг хүний эрх зөрчсөн хэмээн ярьж буй тохиолдол нэг бус. Гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын албан тушаалтнуудтай холбоотой хэрэгт энэ нь бүр тод харагдсан л даа.

-Эрүүгийн хариуцлага хүлээсэн хэдхэн хүн нь хөнгөн ял шийтгэл сонсож, хуулийн дагуу ажлаа хийсэн төрийн алба хаагчдын нэр төрд халдах, гутаан доромжлох, биед нь халдахыг завдах явдал бий. Ял шийтгүүлсэн хүн нийтийн албанд дахин томилогддог явдал нь олон нийтийн бухимдалд хүч нэмж байна.

Энд нэг жишээ эш татъя. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Гаалийн газрын ганцхан гарцад 30 хоног хяналт тогтооход 60 тн-ын даацтай машинд ачсан цахилгаан барааг нэг айлын хэрэгцээний аяга таваг болгож, суудлын автомашинд ачсан 1500 гар утас хоосон гэсэн бүрдүүлэлттэй орж ирдэг, татвар төлөөгүй, гаалийн бүрдүүлэлт хийгээгүй барааг гаалийн улсын байцаагч нар алба хаагчдынхаа орж, гардаг гарцаар зөөн, авлига аваад ажлаа зохих ёсоор хийхээс татгалзсан хүмүүс үйлдэл дээрээ баригдсан. Тэр даруйдаа халаасан дахь мөнгөөрөө “бороо оруулсан”. Гэтэл танил талгүй иргэд бараагаа 14 хоног шалгуулж, аргаа барахдаа хахууль өгдөг жишиг тогтсон. Харин танил талтай хүмүүсийн бараа гэрлийн хурдаар хилээр орж ирдэг. Тухайн гэмт үйлдлийг газар дээр нь илрүүлээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад маргааш нь томилогдон ажиллаж буй гаалийн өөр байцаагч үйлчлүүлэгчээс хахууль аван, мөрдөгчдийн байгаа газрыг тойрч явахыг зөвлөж буйг нь бид бэхжүүлснийг баримтаас харж болно.

Ял шийтгүүлсэн хүмүүс хууль сахиулах чиг үүрэг гүйцэтгэж, тангарагтаа үнэнч байх амлалтаа зөрчсөн, улс үндэстнийхээ эрх ашгийг умартаж хувийнхыгаа тэргүүндээ тавигсад хүний эрх ярьж, өмөөрөгчийн дүрд хувиран, бусдын өмнөөс ярих боллоо. Энэ бүхний үр дүн гэмт этгээдийг ял завшуулах, хууль бус үйлдлийг дэмжиж, Монгол Улсын тусгаар тогтнол, монголчуудын эрүүл мэндээр дэнчин тавьж ,төрөөс, төсвөөс хөрөнгөжсөөр байна.

Авлига бүх нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлдөг жишээ олон байхад өгөгч, авагч хоёрын л асуудал гэж ойлгодгоо болих хэрэгтэй. Утаатай тэмцэнэ гэж 20 жил ярьсан ч үр дүнд хүрээгүй, нийтийн албан тушаалтан л хөрөнгөжсөн, хариуцсан байгууллага нь уг ажилд зарцуулах мөнгөөрөө шинэ жил тэмдэглэх, гадаад улсад томилолт нэрээр зугаацсан явдал өнгөрсөн жилүүдэд гарсан. Хариуцлага тооцно гэхээр бүрэн эрх, халдашгүй байдал гэсэн нөмрөгтэй байх жишээтэй.

Тиймээс авлигын гэмт хэргийн хор хөнөөлийг олон нийтэд таниулахаас гадна хүчин төгөлдөр мөрдөж буй эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гэмт хэргийн шинжийг оновчтой тодорхойлох, гэм буруутай хүнд оноох ял, шийтгэлийг чангатгах, нийтийн албан тушаалтнуудыг улстөрчдийн нөлөөллөөс ангид байлгах эрх зүйн орчин бий болгох зэрэг шат дараатай арга хэмжээ авч байж шударга ёс тогтох үндэс бүрдэнэ. Олон улсад авлига авсан хүний хөрөнгийг хураадаг. Бид хулгайлагдсан хөрөнгөө гаргуулж буй ч тухайн хүний хувьд ногдох хөрөнгийг хурааж чадахгүй байгаа. 2002 оны Эрүүгийн хуульд хөрөнгө хураах ял хуульчлагдсан байсан бол одоо албадлагын арга хэмжээ болж, ухралт хийсэн. Тэгэхээр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан гэмт хэрэг үйлдсэн бол хөрөнгө хураах ял оноож байх нь нийгмийн шаардлага. Гутранги хүн бэрхшээлийг даван туулах сонирхолгүй, шалтаг хайдаг, чин хүсэлтэй хүн гарц хайдаг гэсэн тайлбар их хийдэг л дээ. Гэвч эрүүгийн эрх зүйн харилцаа бол хуулийн төсөөтэй хэрэглэдэггүй зарчимтай. Тиймээс хийдэлтэй эрх зүйн хэм хэмжээг өөрчлөн, оновчтой болгох ёстой.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419